Монголын хошин урлагийн “Шинэ үе” продакшн дэлгэцийн тав дахь уран бүтээлээ толилуулах гэж байгаа аж. “Үлгэрийн хайр”, “Хоёр хоёрын тав”, “Доргио долоон эр” зэрэг кинонуудаараа үзэгчдэдээ бэлэг барьж байсан уг продакшн “Хөгжилтэй өдөр” нэртэй инээдмийн уран сайхны киногоор үзэгчидтэй дахин уулзах гэж байна.
Тус хамтлагийн ойрын эх сурвалжийн хэлснээр, өнгөрсөн оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын сүүлч хүртэл “Хөгжилтэй өдөр” киноныхоо зураг авалтыг хийжээ.
Тус киноны гол дүрд “Шинэ үе” продакшны жүжигчин Бооёо, Отгоо, Аси, Ганбаа болон талийгаач Т.Билгүүн нар тоглосон байна. Инээдмийн төрөл жанраар хийсэн уг киноны нээлтийг ирэх дөрөвдүгээр сарын 08-нд хийх гэнэ.
Ийнхүү нэг хэсэгтээ л уран бүтээлийн завсарлага авч, ажил явдалтай байсан тус хамтлагийн уран бүтээлчид эргэн нэгдэж, уран бүтээлээ үргэлжлүүлэн хийхээр болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn