“Монгол уран бүтээл” хүндэтгэлийн тоглолт тоглогдоно

haaltМонгол Улсын Филармоноос санаачлан хэрэгжүүлж буй “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ”  хүндэтгэлийн гала тоглолт СТӨ-д 03 сарын 27-нд буюу Олон улсын театрын өдрөөр болох гэж байна.  Тус төслөөр  монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилаас бүрдсэн цуврал тоглолтуудыг бүтэн улирлын турш  үзэгчдээ хүргэж,  монголын хөгжмийн мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан монгол уран бүтээлүүдийн тоог нэмэгдүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, бүтээл туурвигчдыг алдаршуулах, бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах олон талт үйл ажиллагаа явууллаа.

Энэхүү нэгдсэн тоглолтоор үе үеийн хөгжмийн зохиолчид, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх болно. Тоглолтод УФ-ийн Морин хуурын чуулга, Баян монгол джаз найрал хөгжим, симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн Филармонийн дуучид болох СТА С. Баттулга,  СТА Н. Наранбаатар, СТА Д. Бурмаа,  СТА Т. Амина,  СТА Ц. Хулан, СТА Б. Долгормаа,  Л. Насанбуян, П.  Өнөржаргал, Б. Дэлгэрбаяр,  С. Нямбаяр, Т. Отгонбаяр, Б. Солонго нар үе үеийн хөгжмийн зохиолчдийн шилдэг хөгжмийн  бүтээлүүд, олонд танигдсан дууны бүтээлүүдийг  нэгэн тайзнаа  амьдруулах болно. Филармонийн нийт оркестор, уран бүтээлчид нэгэн тайзнаа тоглож байгааг үзнэ гэдэг бол маш ховорхон тохиох, алдаж боломгүй завшаан байдаг билээ.

Тоглолт:  2015 оны 3 дугаар сар 27-нд СТӨ-нд 1500 цагт болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  70118012, 70148012, 99045517, 88004849, 99925074

FB/ Mongolian State Philharmonic

Тасалбарыг:  СТӨ-ний касс, УФ-ийн кассаар болон 1900-1617, easyticket.mn-ээс авна уу.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …