АНУ-д хоёр монгол эмэгтэй хүчирхийлэлд өртсөн тухай “Nbcwashington.com” сайтад мэдээлжээ.
Монгол эмэгтэйчүүд мэдүүлэгтээ ажилд авна гэх зарын дагуу очиж хүчирхийлэлд өртсөн тухайгаа Виржиниа мужийн Фэрфаксын цагдаагийн газарт ярьсан байна.
АНУ-д суралцахаар ирсэн хоёр Монгол бүсгүй энэ сарын 8-нд Арлингтон дахь Балстон Коммон худалдааны төвд ажил хайхаар очжээ. Ингээд тэнд өөр нэгэн монгол эмэгтэйтэй танилцаж, тэдэнд өөрийгөө дуудлагаар гэр цэвэрлэх бизнес эрхэлдэг хэмээн танилцуулан цэвэрлэгээний ажилтан хэрэгтэй байгаа тухай хэлсэн байна.
Худалдааны төвд ажилладаг байсан гэх нэгэн эр Бёрк дахь гэртээ цэвэрлэгээ хийлгэх нэрийдлээр гэртээ аваачиж хундага дарс уухыг санал болгосон гэнэ. Охид бүдүүлэг байдал гаргахыг хүсээгүй учир түүний саналыг хүлээн авч, дайлсан дарсыг нь уужээ. Гэтэл тэдний хэн хэн нь дарс ууснаас хойш удалгүй ухаан санаа нь балартаж, юу болсон тухай бараг юу ч санахгүй байсан гэж мэдүүлсэн байна.
Гэртээ очсон хойноо хүчиндүүлсэн байж болзошгүй ул мөрийг олж харсан бөгөөд тэд Инова Фэрфаксын эмнэлэгт очиж үзүүлснийхээ дараа цагдаагийн газар болон Монгол Улсын Элчин сайдын яаманд хандсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хохирогч бүсүйчүүдийн нэг нь биеийнхээ хэд хэдэн хэсэгт битүү гэмтэл авч есөн оёдол тавиулсан бол нөгөө бүсгүйнх нь хөл болон нүд хөх няц болсон байсан гэнэ. Энэ хэрэгтэй холбогдуулан тус хотын цагдаа нар сэжигтнүүдийн хэн болохыг тогтоож, хэргийн газраас хохирогчдын цус болон бусад холбогдох эд мөрийн баримтыг цуглуулж байгаа аж.
Хэрэг гарсан гэх байранд залуу хосуудаас гадна хоёр эрэгтэй амьдарч байсан тухай хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид мэдээллэсэн бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртөж, золиос болсон өөр хохирогчид байж болзошгүй байгаа талаар Виржиниа мужийн Фэрфаксын цагдаагийн газраас өгүүлж байна