Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатарын зохиол бүтээлийн дээж болсон “Тархины фитнесс”, “Чөдөр гурвалжин”, “Гандирсан” зэрэг гурамсан номын нээлт өнөөдөр уран зургийн галерейд боллоо. Ном тус бүрдээ 108 хайку шүлэг оруулсан бөгөөд 4 хэл дээр орчуулгатай юм байна.
Энэхүү үйл явдалтай зэрэгцэн Монголын хайку шүлгийн холбооны нээлт давхар тохиолоо. СГЗ, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар нь дэлхийн хайку шилгийн холбооны анхны гишүүнээр ажиллаж байжээ. Тус нээлтийн үйл ажиллагаанд Дэлхийн хайку шүлгийн холбооны ерөнхийлөгч Банья Нацуши оролцсоны зэрэгцээ МУАЖ Ш.Чимэдцэеэ ая дуугаа өргөлөө.
Ч.Чанцалням