Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталлаа

DSC02207Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс хуралдаан дээр гаргасан саналыг тусган баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Тус хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг боловсруулахдаа жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, ангиллыг нарийвчлан тогтоох, хуулийн харилцааны зохицуулалтыг оновчтой болгох, хэрэгжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх эрх зүйн үндэслэл болон нийгмийн эрэлт хэрэгцээ, практик шаардлагыг харгалзан үзжээ.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хувьд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн ерөнхий бүтцийн хүрээнд зарим зүйл, заалтыг шинэчилж найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар боловсруулах бөгөөд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг тус тусад томъёолох юм. Мөн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгохтой холбогдсон журам болон жил бүрийн санхүүжилтийн хуваарийг салбарын тэргүүлэх чиглэл, үйлдвэрийн байршлын зураглалыг харгалзан үзэж жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар тусгажээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …