Сүрьеэ нь халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт байна

Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг “СҮРЬЕЭГ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧЛЭЕ, ЭДГЭРҮҮЛЬЕ” уриатайгаар тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Монгол-Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

11084455_1430065467287974_518835236_nХуралд ЭМЯ-ны НЭМХ-ийн дарга П.Оюунцэцэг, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Глобал сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Июнт У нар оролцлоо. Сүрьеэ нь амьсгалын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг нянгийн гаралтай халдварт өвчин юм. Сүрьеэгийн нян нь хүний биеийн аль ч эрхтнийг гэмтээж болох ч ихэнх тохиолдолд буюу 70% нь уушгийг өвчлүүлдэг. Сүрьеэгээр хэн ч өвдөх эрсдэлтэй. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй 1 хүн жилд 10-15 хүнд халдвар тараадаг байна.

Сүрьеэгийн үед 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цэр болон цустай цэр гарах, цээжээр өвдөх, турах, бие сульдах, халуурах болон шөнө хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Монгол Улсад сүрьеэ нь халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт орж эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал хэвээр байна. Манай улсад жил бүр 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж 100,000 хүн амд 100-аас дээш тохиолдол ногдож байгаа бөгөөд, Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны нэг юм. Сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж оношлох нь маш чухал. Оношлогдсон тухайн өвчтөн эмчлэгдэж, улмаар эдгэрэх нь халдварыг бусдад тараахгүй байх хамгийн сайн арга юм. Иргэд сүрьеэ өвчний талаар мэдлэг хандлагаа сайжруулснаар сүрьеэгийн халдвараас өөрийгөө сэргийлэх, өвдсөн тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд анхааруулав.

Ш.Ганчимэг

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …