Монгол Улсын Филармони санаачлан хэрэгжүүлж буй “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” төсөл амжилттай хэрэгжин өндөрлөж байна. Төслийн хүрээнд нийт 9 тоглолтыг тайзнаа тавьсан бөгөөд морин хуурын чуулга, симфони найрал хөгжим, дуу хөгжмийн тус тус гурван уран бүтээлийн тоглолтыг амжилттай тайзнаа тавьжээ. “Монгол уран бүтээл” төслийн хүрээнд монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжис бүтээлүүдийг бүтэн улирлын турш үзэгчиддээ хүргэсэн ба үе үеийн хөгжмийн нэрт зүтгэлтнүүдээ алдаршуулан, мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан бүтээлүүдийг сурталчлан түгээн дэлгэрүүлж үзэгчдийнхээ оюуны мэлмийд толилуулахыг зорьсон бөгөөд энэ нь ч амжилттай хэрэгжиж дууслаа. Мөн улсын филармонийн ерөнхий найруулагч соёлын гавьяат зүтгэлтэн, С.Сүхбаатар “Хэдийгээр төслийн хаалт болгож гала тоглолт тоглогдож байгаа ч уран бүтээлчид маань цаашдаа өөр олон төрлийн төслийг хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Эдгээр төсөл нь ирэх тавдугаар сараас хэрэгжиж эхлэхээр бэлтгэл ажилдаа орсон” гэж мэдэгдлээ.
Төслийн хүндэтгэлийн нэгдсэн гала тоглолт нь энэ сарын 27-нд буюу Олон улсын театрын өдрөөр СТӨ-нд 15,00 цагаас ганцхан удаа болох ба тоглолтонд улсын Филармонийн удирдаачид, морин хуурын чуулга, баян монгол джаз найрал хөгжим, симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгэн тайзнаа чуулж байгаа нь тэр болгон үзээд байдаггүй ховорхон тоглолтын нэг болж байгаагаараа онцлог юм.
Мөн тоглолтонд улсын Филармонийн гоцлол дуучин СТА С. Баттулга, СТА Н. Наранбаатар, СТА Д. Бурмаа, СТА Т. Амина, СТА Ц. Хулан, СТА Б. Долгормаа, Л. Насанбуян, П. Өнөржаргал, Б. Дэлгэрбаяр, С. Нямбаяр, Т. Отгонбаяр, Б. Солонго нар оролцон тоглоно.
Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон СТӨ-ний кассаар худалдаалхаас гадна 1900-1617 үнэгүй хүргэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Mongolian state philharmonic фейсбүүк хаягнаас гадна 7011-8012, 7014-812 утаснаас тодруулах боломжтой.