Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эмчийн үзлэгээр орсон Ф.Алонсог энэ амралтын өдрүүдэд Малайзын Граприд уралдахад бэлэн гэдгийг МакЛарен Хонда баг мэдэгджээ. Тэрээр шинэ улирлын өмнөх Испаний Барселона дахь тестийн гараанд осолд орж, энэ улирлын нээлтийн гараанд оролцож чадаагүй байсан юм.
Өдгөө Фернандо Алонсо нарийн, тусгай төлөвлөгөөн дор, аюулгүй байдлыг нь хангаж, мэргэжлийн багаар удирдуулан бэлтгэлээ хангаж байна. “Фернандо Алонсо жолооныхоо ард суухийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд мөн Хонда багтай хамтран ажиллаж байгаа бидний хамтын ажиллагаа бат бөх байна” хэмээн МакЛарен Хонда багийн төлөөлөгч ярьжээ.
МакЛарен баг 2012 оноос хойш нэг ч гараанд ялалт байгуулж чадаагүй байна. Хамгийн сүүлд 2008 онд улирлын аварга болж байсан юм. Энэ оны нээлтийн гараанд Жейсон Баттон 11-р байранд орсон бол Ф.Алонсог орлож уралдсан Кевин Магнуссен уралдаанаа дуусгаж чадаагүй байна.
Ф.Алонсо уг ослын дараа санах ойгоо түр зуур алдсан юм. Одоо бүх зүйл хэвийн гэдгийг МакЛарен багийн эзэн мэдэгдсэн байна.
www.ssport