Бороо Гоулд ХХK-ийн Орон нутагтай харилцах ажилтны хүү 100,000$-аар гайхуулав

“Ноён уулаа аварцгаая” үндэсний хөдөлгөөнөөс цахим хуудсаар дамжуулан нэгэн ноцтой мэдээллийг олон нийтэд түгээлээ.

11079816_1078212422193873_2059911045_n“Бороо Гоулд ХХK буюу Сентерра Голд koмпаний Орон нутагтай харилцах ажилтан Б.Туяагийн хүү болох Э.Эрдэнэбаяр нь өнгөрсөн 7 хоногт 100,000$ атгасан зургаар фэйсбүүкийн профайл зургаа чимж, тус мөнгийг “аваанз” хэмээн баярхан бичжээ.
Мөн Жаргалтулгын Эрдэнэбат нь Мандал сумын хэсгийн хороодын дарга нарт 30.0 сая төгрөг өгч, гарын үсэг зуруулж байна гэсэн мэдээллийг орон нутгаас өглөө” гэсэн тайлбар бүхий дээрхи зурагнуудыг нийтэлсэн байна. 

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Спирт Бал Бурам ХK-ний үйлдвэрийн ажилчдад 500,000 төгрөг өгч, Ноён уулаа ухахыг зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зуруулж байгаа талаар ч Ноён уулаа аварцгаая үндэсний хөдөлгөөнөөс мэдээллээ.

Хууль, хяналтын байгууллага иргэдийн мэдээллийн мөрөөр шалгаж, үнэн зөв хариултыг олон нийтэд өгөх биз ээ.

11079814_1078179332197182_1916114165_n 11072273_1078179425530506_247216649_n 11072139_1078181082197007_853513269_n11081528_1078201835528265_364092751_n

Г.Эрдэм

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …