ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.24/

0- aaaalogo_shine2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлийн хэмжээнд:

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 78392 хүн хамрагдсанаас 4586 хүн (5.9%) нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8%-иар буурч, дүүргүүдийн хувьд Хан-Уул дүүрэгт 0.6%, Чингэлтэй дүүрэгт 0.2% тус тус өсч, бусад дүүрэгт буурчээ. Нийт өвчлөгсөдийн 81.7%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1370 дуудлага ирүүлсний 512 тохиолдол буюу 37.4% нь ТТТӨ гэж оношилогдсон байна.

Эх сурвалж: НЭМГ

Агаарын чанарын төлөв байдал:

3 дугаар сарын 16-наас 22-нд Улаанбаатар хотын гэр хороолол орчимд “Дунд” зэргийн бохирдолтой, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн бүс орчимд агаар “Бага” зэргийн бохирдолтой байна.

Эх сурвалж: Нийслэлийн чанарын алба

Хордлогын мэдээ:

3 дугаар сарын 16-наас 22-нд ХЯТТ-д нийт 15 хүн хандаж, 8 хүн хэвтэн эмчлэгдэж, 7 хүн эмнэлгийн тусламж авч буцсан байна. 8 хүн эмийн бодисын, 2 хүн угаарын хийн, 3 хүн архины, бусад шалтгаанаар 2 хүн ханджээ.

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

3 дугаар сарын 18-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24767 хүн өвчилж, 10243хүн (41.3%) нас барсан байна. 3дугаар сарын 11-ээс хойш 150 шинэ тохиолдолмэдээлэгдсэн ба Гвинейд 95, Сьерра-Леонд 55 тохиолдол нэмэгдсэн бол Либерит батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:

3 дугаар сарын 11-нээс 15-нд Саудын Араб улсаас Ойрхи-Дорнодын Коронавируст халдварын 11 лабораториор батлагдсан тохиолдол болон 3 нас баралтыг мэдээлсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …