Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх төсөл боловсрууллаа

0c7b96e864f3f4dd2fe547d77756568cНийслэлд шинээр болон сэргээн засварласан явган хүний зам, тохижилтын ажил нилээдгүй хийсэн боловч явган хүний замын зорчих эгнээ нарийсч, эвдэрч, сул шороон хөрсийг бий болгож байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас судалгаа хийж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн хэрэгцээнд нийцсэн явган хүний замын нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор сул шороон хөрсийг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгож, тохижуулах төслийг боловсрууллаа. Цаашид батлагдсан загвар төслийн дагуу хийгдэх тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан зохион байгуулах юм гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …