“Үүрд хамт” дуу энэ долоо хоногт сонсогчдод хүрнэ

32_3d379fc3134bfbd8957b656983de5030db97a45bҮзэгчдийн хүртээл болсон “Боловсрол суваг” телевиз, “Эмоци” продакшны хамтарсан “Гурван найз” киноны үргэлжлэл хийгдэж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ кино ирэх сард кино театруудаар нээлтээ хийх аж. Тус киноны дууг “Бид4” хамтлаг дуулжээ. “Үүрд хамт” гэх нэртэй тус дууны үгийг ZZ бичиж, аяыг “Бид4” хамтлагийнхан өөрсдөө зохиожээ. Өнгөрсөн онд анхны цомгоо өлгийдөн авсан тус хамтлагийнхан хоёрдахь бие даасан цомогтоо тус дуугаа багтаах аж. Түүнчлэн энэхүү шинэ цомгийн дуунуудын аяыг өөрсдөө зохиож байгаа гэнэ. Анд нөхөд, үнэнч сэтгэлийн тухай тус дууны клип энэ долоо хоногийн сүүлээр цацагдаж эхлэх юм байна. Клипийг “Roll” энтертайнмент хийж гүйцэтгэж байгаа юм.

Д.Жансэнм

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …