Сүхбаатар дүүргийн 9,10,11-р хороонд Пример инвестмент ХХК дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо

1a0c8083a07567f239762cb18dc3e6acГэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг удирдлагаар хангах Төслийн Удирдах Хорооны ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Орон сууцны 7 дугаар хороолол орчмын Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэхэр газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 75 хувиас дээш хувьтай нь гэрээ байгуулсан Пример инвестмент ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч зарим аж ахуйн нэгжийн хоёр талт гэрээний хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.

Пример инвестмент групп нь нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр,Орон сууцны VII хорооллын А хэсэгчилсэн талбай буюу ХЕТ-2013-1 багцын 7 га талбайд төсөл хэрэгжүүлэх саналаа ирүүлж ажлын хэсгээс шалгарсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хорооллын А хэсэгчилсэн талбайн эрх бүхий иргэдээс дэмжлэг авах санал хураалт зохион байгуулж иргэдийн 98 хувийн санал авчээ. Үүний дараа төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулах хоёр талт гэрээ хийх эрхийг 30 хоногийн хугацаатай олгож, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 76 хувь буюу 70 нэгж талбартай хоёр талт гэрээ байгуулсан байна. Гэрээ байгуулсан иргэдийн 47 нь орон сууцаар солих, 2 нь худалдах, худалдан авах, 21 нэгж талбартай  газар дээрээ үлдэж дэд бүтэц, шугам сүлжээнд холбогдох тохиролцоо хийжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу шалгуур, болзол хангасан тус компанийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулахаар Гэр хорооллын хөгжлийн газраас санал оруулж, Төслийн Удирдах Хорооны гишүүд дэмжин батламжлахаар шийдвэрлэлээ.

Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэгч Тэлмэн констракшн ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу төсөл хэрэгжүүлэх тухайн хэсэгт байрлаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн 75 хувиас дээштэй нь хоёр талт гэрээ байгуулах ёстой. Гэвч энэ шаардлагыг хангахгүй байгаа тул дахин 30 хоног сунгах хүсэлтийг тус компаниас ирүүлжээ. Төслийн Удирдах Хорооноос хүсэлтийг хүлээн авч, 30 хоног сунгасан бөгөөд заасан хугацаанд журмын дагуу 75 хувиас дээш иргэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй бол шалгаруулалтыг цуцалж, тухайн хэсэгт дахин сонгон шалгаруулалт зарлана гэдгийг анхаарууллаа гэж Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах хорооноос мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …