БСШУЯ-наас Засгийн газрын 2011 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Сонгодог урлаг-II” үндэсний хөтөлбөрийн 4,2 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагын дунд сонгодог урлагийн бүтээл туурвих шалгаруулалт уралдаан зарлаж байна.
Уран бүтээлийн төрөл: Драмын жүжиг, дуурь, бүжгийн жүжиг, дуулалт жүжиг, сонгодог хөгжмийн концерт байна. Төслийг 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 16 цагаас өмнө БСШУЯ-ны 105 тоот өрөөнд хүлээн авна.
Сонгодог урлагийн бүтээл туурвих шалгаруулалт уралдааны болзол
Төсөл нь төрийн болон орон нутгийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагад 2015 онд туурвигдах бүтээл байна.
Төсөл нь дараах баримтын бүрдлээс бүрдэнэ. Баримтын дутуу бүрдэл бүтээл шалгаруулалтад оролцохгүй:
· Бүтээлийг туурвих байгууллагын хүсэлт,
· Зохиол, зохиомжийн хураангуй /аннотаци/
· Бүтээлийн техник, эдийн засгийн үзүүлэлт.
Үүнд:
– Уран бүтээл туурвих баг, бүрэлдэхүүний танилцуулга,
– Бүтээлийг туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн албан захидал,
– Бүтээл туурвих ажлын хуваарь, төлөвлөгөө, төсвийн задаргаа,
– Тайз, хувцасны батлагдсан зураг, эскиз,
· Төслийн үр дүнгээс хүлээгдэж буй эдийн засгийн үзүүлэлт. Үүнд:
– Тоглолтын тоо 2015-2016 он, /өөрийн байр, аялан тоглолт/
– Үзэгчдийн тоо,
– Тасалбарын борлуулалтын орлого,
– Мерчиндайзын барааны орлого,
· Зохиогчийн эрх болон оюуны өмчийн зөрчилгүй байх, холбогдох этгээдтэй хийсэн гэрээ хэлцлийн хуулбар,
· Байгууллага нь шалгаруулалт уралдааны нэг төрөлд нэг бүтээлээр оролцоно.
· Шалгарсан бүтээлд БСШУЯ-наас 200,0 сая төгрөг хүртэлх санхүүгийн дэжлэг үзүүлнэ.
БСШУ-ны сайдын тушаалаар томилогдсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл шалгаруулалт уралдааныг 2015 оны 4 дүгээр сард зохион байгуулж дүгнэнэ.
Төслийг 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 16:00 цагаас өмнө хүлээн авч дуусна.
Харилцах утас: 266282, 267791