Чөлөөт бөхийн баг тамирчид анх удаа хамтарсан бэлтгэлийг өөрийн эх орондоо хийж байна. Өмнө нь манай улсын баг тамирчид гадны улсуудыг зорьж хамтарсан бэлтгэлд оролцдог байсан. Харин одоо, өнөөдөр гадны тэр дундаа хүчирхэг багийн бүрэлдэхүүнтэй тамирчид манай улсыг зорин ирж хамтарсан бэлтгэл хийдэг болжээ. Одоогоор Казахтсан, Польш, Беларусын баг тамирчид монголын охидын шигшээ багтай Охидын академи дээр хамтарсан бэлтгэл хийж байна. Энэ Монголын чөлөөт бөхийн тамирчдын амжилт үсрэнгүй, дэвшилттэй хөгжиж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл тамирчдын амжилт, ялалтын үндэс суурь болсон багш дасгалжуулагчийн зөв арга барил, зөв менежмент, холыг харсан бодол, маш сайн судалгаа нөлөөлж байна гэсэн үг. Аливаа зүйлийн эх толгой хаашаа чиглэнэ доор удирдлагад байгаа бүхэн тэр зөв згщүг чигт чиглэж байдаг. Иймээс Монголын чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид бүгд нэгэн баг хамт олон болж гэрэлт ирээдүй рүү тэмүүлсээр явна. Амжилт, ялалтыг ч урин дуудаж байна. Тун удахгүй 3 хоногийн дараа “Монгол опен-2015” Олон улсын тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт хөшгөө нээх гэж байна. Тэмцээн дууссаны дараа АНУ-ын баг тамирчид Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөжээ. Эх орондоо болох “Монгол опен-2015” тэмцээнд нутгийнхаа дэвжээнд илүү байхын төлөө амжилт ялалтыг хүсэн ерөөж байна. Тэмц, Тэгээд Ял!!!
А.Алт
Эх сурвалж: http://www.ssport.mn/p/1102