Хот тохижилт, бүтээн байгуулалтын ажил 11-р сард үр дүнгээ үзүүлнэ

11037884_439119846244734_5784997030966203952_nЕБС болон Оюутан залуустай хамтран хот тохижилт, ногоон байгууламжыг бий болгох зорилготойгоор Монголын Оюутны холбоо, Хүүхдийн Найрамдал төв болон Нийслэлийн удирдлагууд хамтын гэрээ байгуулан, гарын үсэг зурлаа. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог цэвэрлэгээ, айл өрх, аж ахуй нэгж байгууллагын хог тээвэрлэлт болон гадна орчны тохижилтын ажилд хяналт тавих, судалгаа хийх зорилгоор төрийн бус байгууллагуудын дунд сонгон шалгаруулт хийсэн. Шалгаруулалтанд  Хотын хөгжлийн дэмжих Шинэ тосгон ТББ, Ирээдүйн хөгжлийн хүрээлэн ТББ, Эрүүл мэндийн бодлогын хүрээлэн ТББ сонгогдон Хотын ерөнхий менежер Б.Бадралтай гэрээ байгууллаа. Эдгээр сонгогдсон байгууллагуудын хувьд хот тохижилт болоод хог тээвэрлэлт, аж ахуй нэгж байгууллагын цэвэрлэгээ үйл ажиллагаанд хяналт тавих юм байна. Хот тохижилтын ажил дөрөвдүгээр сард эхлэх бөгөөд 11-р сарын нэгэн гэхэд үр дүн нь гарна гэж Хотын ерөнхий менежер Б.Бадрал мэдээллээ.

11074581_439119769578075_1267034562045079147_n 11081295_439119636244755_4188782379164776893_n 11082653_439119679578084_5413220299784282462_n 11091576_439119596244759_6206513042731405861_n

Ц.Чанцалням

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …