Лазанья нь өргөн туузан гоймон дунд хавчуулсан төрөл бүрийн шанзан давхаргаас тогтох амтлаг соус бүхий Италийн уламжлалт хоол юм.
Шанзанд:
Орц:
бяслаг 350гр
улаан лооль 500гр
сонгино 1ш
ургамлын тос 2/хх
сүмс 1х/х
татсан үхрийн мах 300гр
амтат улаан чинжүү 1ш
цөцгийн тос 60гр
гурил 60гр
сүү 300мл
Лазани зуурмагт:
гурил 100гр
Хийх арга:
1. Бяслагийг шоо хэлбэртэй хэрчинэ. Сонгино, сармисыг жижиглэн чинжүү, улаан лоолийг мөн шоо хэлбэртэй хэрчинэ.
2. Тос хийж халаасан хайруулын тавганд сонгино, сармисыг бага зэрэг хуураад дээр нь татсан үхрийн мах, улаан лооль, чинжүү, давс нэмж үргэлжлүүлэн хуурна.
3. Сүмс бэлтгэх: Цөцгийн тосыг хайлуулж гурилаа нэмээд цайвар шаргал өнгөтэй болтол хуурч дээр нь сүү, давс, нэмж зөөлөн гал дээр өтгөртөл нь чанана.
4. Лазани зуурмаг бэлтгэх: Гурил, өндөгний шар, ургамлын тос, давсаа хольж зуурмаг бэлтгээд 3-4 хэсэг болгон хувааж шарах шүүгээний тэвшний хэмжээтэй, 5мм-ээс зузаангүй элдэнэ.
5. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халааж, тэвшийг тослоод, ёроолд нь бага зэрэг сүмс хийж, шанзыг жигдхэн тараан тавьж дээгүүр нь бяслаг цацаж сүмс, лазани гурилаар бүрхэж өгнө. Иймэрхүү маягаар 2-3 үе давхарлан тавьж, хамгийн дээд талын лазанъяагийн гурил дээгүүр бяслаг цацаж шарах шүүгээнд шаргалттал нь жигнэнэ.
Хийхэд анхаарах зүйлс:
Энэ хоолонд өвөрмөц амт оруулдаг гол зүйл нь яахын аргагүй бяслаг юм. Бяслаг нь ямар зориулалтаар хэрэглэж байгаагаас шалтгаалаад нилээд олон төрөл байдаг. Лазаньяд тарамзон, котейж гэсэн зориулалтын бяслаг илүү их тохиромжтой бөгөөд та энэ хоёр төрлийн бяслагаас 150, 150 гр-ыг хэрэглэхэд хангалттай. Гэхдээ та бяслаганд дуртай бол үүнээс ч ихээр хэрэглэж болно.
Мөн танд гурил зуурч илдэхэд төвөгтэй санагдаж байвал зориулалтын гоймонг авч хэрэглээрэй. Тусгай зориулалтын гоймон болон бяслагийг та Меркури хүнсний захаас авах боломжтой.
Ингээд Амттай сайхан лазанъя хийхэд бэлэн боллоо. Танд амжилт хүсье.
эх сурвалж: emegteichuud.mn