Давс таныг таргалуулна

High-salt-intake-linked-to-premature-cellular-agingХүн өдөрт 6 гр давс хэрэглэх хэрэгтэй гэнэ. Энэ нь нэг амны халбага давс гэсэн үг. Хэт их хэрэглэх бас бага хэрэглэх нь хүний биед хортой гэнэ. Харин хүмүүс талх, бяслаг, пицца, чипс зэрэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэснээр өдрийн давсны нормал хэмжээг хэтрүүлсэнээр өвчин эмгэг тусах магадлал өндөртэй болдог гэнэ. Өөрөөр хэлбэл давс ихтэй хүнсийн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь ӨНДӨР ҮНЭЭР ӨВЧИН ХУДАЛДАЖ АВЧ БАИНА гэсэн үг юм.

Давс хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс  зүрх судасны өвчин ялангуяа зүрхний шигдээс тусах  магадлал давсыг тохируулан хэрэглэдэг хүнээс  50 хувиар илүү байдаг гэнэ.  Эмэгтэйчүүдийн хувьд давсны хэмжээг хэтрүүлсэнээр ясны нягтрал буюу остеопоросис тусах эрсдэл өндөр байдаг байна. Мөн таргалалтыг барьж улам бэхжшүүлдэг.  Давсыг их хэрэглэвэл ходоодны өмөн үү тусдаг гэж ярьих бичих цөөнгүй.

Судалгаагаар дэлхий дээр Япончууд давс хамгийн ихээр хэрэглэдэг, харин Их Британичууд хамгийн бага хэрэглэдэг улс болох нь тогтоогдсон гэнэ. Тйимээс  Япончууд, Их Британийг бодвол ходоодны өмөн үүгээр илүү их өвддөг гэнэ. 1994 оноос хойш дэлхий нийтээр цусны даралт ихсэх гэдэг нэгэн төрлийн өвчний тархалт ихсэх болсон. Үүний гол буруутан бол өнөөх л давс юм.

1990 оноос хойш хүмүүсийн хоол хүнсэндээ давсыг хэрэглэх хэрэглээ нь огцом өссөн бөгөөд үүний үр дүнд дараах өвчнүүдийг тусах магадлал улам ихэсчээ.

Цусны даралт ихсэх

Хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад даралт ихтэй хүмүүс гурав дахин их давс хэрэглэдэг болохыг судлаачид нотолжээ.

Тархинд цус харвах

Давс их хэрэглэснээр судсаар урсах цусны хэмжээ ихсэн, судасны хананд учруулан цусны даралт ихэсдэг. Энэ нь яваандаа артерийн судасны ханыг хатууруулж, уян хатан чанарыг алдагдуулдаг ба тархинд цус харвах шалтгаан болно.

Ясны сийрэгжилт

Давс хэтрүүлэн хэрэглэх нь шээсээр кальци гадагшлах үйл явцыг түргэсгэснээр ясны сийрэгжилт үүсэх шалтгаан болдог.

Зүрхний шигдээс, зүрхний дутагдал

Хоолны давсыг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэснээс судасны хана зузаарч артерийн даралт ихсэж, улмаар зүрхний дутагдалд хүргэдэг байна.

Ходоодны хавдар

Утсан, давсалсан, нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнүүд давс ихээр агуулдаг тул тогтмол хэрэглэх нь ходоодны хавдар үүсэх

Бөөр чулуужих өвчин

Бөөрний судасны хатуурал, нарийсал, бөөрний архаг дутагдал, ус эрдэсийн солилцооны алдаг-дал болж улмаар бөөр чулуужих өвчин үүснэ.

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …