Амархан батга гардаг хүмүүс юуг анхаарах вэ ?

516de4f2b0dcb1ffbig6534621262015-03-25-11-38[www.urlag.mn]-Батга амархан гардаг хүн өлөн хоосон явж ядарч сульдаж болохгүй.
-Энгэсэгнийхээ порлоныг байнга угааж, сольж эсвээс нэг удаагийн хөвөн бөмбөлгийг хэрэглэ.
-Нүүрээ байнга халуун усанд угаавал арьс суларч эрт хөгширдөг ба арьсны нүхжилт ихсэж барзайх шалтгаан үүддэг.

-Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэх, тэжээлийн тос түрхэх, крем тавьж болохгүй.
-Өөх тос, давс ихтэй, халуун ногоотой хоол хэрэглэх хориотой.
-Архи тамхи хэрэглэж, бэлгийн харьцааны дэг журамгүй амьдрал нь батгыг сэдрээн цаашлах гол хүчин зүйл болдог.

-Кофе, чихэр ихтэй гурилан бүтээгдэхүүн болон хүч тамир сэргээх бэлдмэл хэрэглэх хориотой.
-Урьд нь хэрэглэж заншаагүй гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзаж сурах хэрэгтэй.
-Агааргүй халуун бүгчим орчин батгыг ихэсгэдэг. Иймээс ажлынхаа өрөө, тасалгааны салхивчийг онгойлгон, цэвэр агаарыг сэлбэж байгаарай.

-Өдөн дэр ноолууран хөнжил, хэрэглэх нь сөрөг нөлөөтэй.
-Хүний арьс амьсгалах, тос ялгаруулахад агших, сунах чадвартай, гуужин унаад нөхөн төлжигддөг чухал эрхтэн учир арьсны өвчнийг эдгээхгүй удах нь биеийн дархлааг сульдааж халдварт өвчнөөр өвчлөх үүдийг нээдэг.
-Батгатай хүн нэн түрүүнд гоо сайхны бараагаа өөртөө тохируулан зөв сонгох нь зүйтэй.

-Бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг байнга хэрэглэж болохгүй. Учир нь хүний биед зохих хэмжээний нян байх ёстой атал түүнийг оргүй устгаад байвал өөр өвчний нян арьсанд үржих боломжийг олдог муу талтай.
-Нүүрээ угаахдаа халуун биш хүйтэн усаар угаагаад дараа нь хүйтэн усаар булхаарай.
-Мөн мөсөөр арчих нь батганы нүхийг агшаахад сайн нөлөөтэй.

-Яаж ч арчлаад засал авдаггүй батгыг та улам үрэвсүүлж хүндрүүлэхгүйн тулд гэрийн арчилгаагаа түр орхиод юунаас үүдэлтэй болохыг нь мэргэжлийн хүнд хандаж оношлуулах шаардлагатай.
-Ажил амралтаа зөв төлөвлөж, хэт ядрахаас сэргийлж нойргүйдлээс аврагдвал батга танаас дайжих болно гэж зөвлөх байна.

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …