Зүүн зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуура шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын сав газраар өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн , Алтай, Хангайн уулархаг нутаг, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр , зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 11-13 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
http://tsag-agaar.mn/