100 цэцэрлэгч сертификатаа гардан авлаа

170d6e03bcd98d4d30e021f2ad0f0a53Улаанбаатар  хотын Захирагчийн ажлын алба, ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, “Улаанбаатар их сургууль” хамтран  ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх 14 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулж сертификат гардууллаа. Нийт 100 хүн цэцэрлэгжүүлэгч ойжуулагчийн сургалтад хамрагдаж ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэх, мод сөөг цэцгийг тарих арга технологи, арчлах бордох услах, зүлэгжүүлэх, мод сөөгийг хэлбэржүүлэх, хамгаалах, өвөлжүүлэх ажлын дадлагыг эзэмшсэн бөгөөд сургалтыг Улаанбаатар их сургуулийн мэргэжлийн багш нар удирдан явуулав.

Эдгээр цэцэрлэгч “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д ажиллаж, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцох юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …