Арьсыг залуу, толигор байлгахад зайлшгүй хэрэгцээтэй зүйлийн нэг нь уураг юм. Үүнийг зөвхөн хоол хүнсээр дамжуулан авах бөгөөд уургаар баяжмал хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэснээр Мөнхийн залуу байх нууцыг та хадгалж үлдэнэ. Уургын дутагдал нь хүний үс, арьс, шүд, хумсанд сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл уургийг юунаас авч болох талаар бид таньд зөвлөж байна.
Уураг ихээр агуулагддаг хүнсний жагсаалтанд Загасны мах хамгийн эхэнд бичигддэг. Загасны маханд дунджаар уураг 11-12 хувь, ус 60-81хувь, В группийн болон А, Д витамин их хэмжээгээр агуулагддаг. Ус ч мөн адил Мөнхийн залуу насны нууц шүү дээ. Энэ мэт бие мах бодийн эрч хүчийг сэлбэх амин чухал шимт бодисыг та загаснаас нөхөх бүрэн боломжтой. Учир нь загасанд агуулагддаг Омега-3 амин хүчил нь хүний биед шаардлагатай шимт бодисыг түргэн хугацаанд нөхөөд зогсохгүй, цусны эргэлтийг сайжруулж, эрүүл толигор, гэрэлтсэн тунгалаг царайтай болгох эх үндэс болдог байна.
Омега-3 нь цэнгэг усны яргай, туна, макарел зэрэг загасанд хамгийн ихээр агуулагддаг бөгөөд долоо хоногт гурван удаа хүнсэндээ түлхүү хэрэглэхэд л хангалттай. Хүүхдүүд, загас, загасан бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшсэнээр ой тогтоолт, оюуны чадавхи нь сайжрах бол жирэмсэн эхчүүд хэвлий дэхь үрийнхээ зөв хөгжил, тогтмол өсөлтийг даатгаж болох гэнэ. Түүнчлэн, халдварын эрсдлийг бууруулдаг болох нь батлагдсан загаснаас та татгалзах гээд хэрэггүй шүү.
Мөн загасны махыг жигнэж хоол хүнсэндээ хэрэглэснээр та дээрх витамин, амин дэмүүдийг илүү ихээр өөртөө хадгалан үлдээхээс гадна, хоол боловсруулах эрхтэнд ч сайн нөлөөтэй.
эх сурвалж: emegteichuud.mn