Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудаас иргэдтэй хийх уулзалт /Шилэн уулзалт/-д ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журамд заасны дагуу байгууллагын үйл ажиллагааг ил, тод нээлттэй болгох, ёс зүйтэй төрийн албыг сахих, Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/08 дугаар тушаал, журам гарсаны дагуу тус цагдаагийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд аливаа асуудлаар иргэнтэй уулзахдаа уулзалт зохион байгуулах шилэн хаалгатай, дүрс болон дуу бичлэг, компьютер, техник тоног төхөөрөмжээр тоноглогдсон тусгай өрөөнд уулзалт зохион байгуулж байна.
Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг авлигаас ангид, нээлттэй ил тод байх зарчмыг баримтлах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Дээрх журмын нэгдүгээр хавсралтаар тус цагдаагийн газрын удирдах албан тушуултнуудаас иргэдтэй уулзалт хийх хуваарьт өдрийг батлсан гаргалаа.