Нярайн батгашилт /Infantile acne/

cab7a8871b24a8a4originalНярайн батга нь:

  • ихэвчлэн хацар, дух, эрүү орчимд гардаг.
  • 6 сараас 3 нас хүртэл үргэлжилдэг.
  • Эрэгтэй хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог.
  • хөнгөн, дунд, хүнд хэлбэрээр илэрч болно.
  • ихэнх хүүхдүүдэд аажимдаа хэдэн сарын дотор арилдаг.

Батга нь хар, цагаан батга, зарим нь үрэвсэж, идээлж болно. Зарим тохиолдолд сорвижилт үүсгэдэг.

Нярайд яагаад батга үүсдэг вэ?

v  Шалтгаан тодорхойгүй.

v  Удамшлын гаралтай байж болно гэж үздэг.

v  Зарим хүүхдэд ээжээс нь дамжсан илүүдэл тестостерон болон бусад эр бэлгийн даавартай холбоотой гэж үздэг.

Батга нь бэлгийн бойжилтын өмнөх нас болох 2-6 насанд ховор тохиолдох ба энэ насанд эр бэлгийн дааврын түвшин хэвийн хэмжээнээс их байвал  эршүүд шинжтэй болох нөхцөл болдог. Өөрөөр хэлбэл:

v  биеэрээ үсэрхэг,

v  гаж өсөлт,

v  бэлэг эрхтэний болон хөхний хөгжил,

v   биеийн үнэр  г.м.

Батгатай хүүхдүүдийн дааврын өөрчлөлт нь дараах эмгэгүүдтэй хавсарсан байж болдог. Үүнд:

  • Бөөрний дээд булчирхайн төарөлхийн гиперплази /хэт ургалт/
  • Кушингийн өвчин
  • 21-гидрооксилаза ферментийн дутмагшил
  • Бэлгийн бойжилт хэт эрт эхлэх
  • Эр бэлгийн даавар ялгаруулагч хавдар
  • Зарим төрлийн эмийн бодисууд

Шинжилгээ наардлагатай юу?

Ихэнх хүүхдүүдэд шинжилгээ өгөх шаардлагагүй. Том хүүхдүүдэд , хэрвээ эрших шинж илэрвэл :

  • Цусны шинжилгээнд:DHEAS, testosterone, 17-hydroxyprogesterone, LH, FSH, prolactin

  • Рентгенд: /X-ray/: ясны өсөлтийн хэмжил  /bone age measurement/

Ямар үр дагавартай вэ?

  • Хүнд хэлбэрийн нярайн батганы үед арилахгүй сорви тогтдог.  Мөн өсвөр насандаа ч хүнд, хэцүү батга үүсэх хандлагатай байдаг.

Ямар эмчилгээ хийх вэ?

Эмчилгээ нь :

1/ Ихэвчлэн хэсэг газарт бензойл пероксид /benzoyl peroxide 2,5%/ , эритромициний гель түрхэнэ.

2/ Хүнд хэлбэрийн үед уухаар антибиотек /эритромицин, trimethoprim /триметоприм/, шаардлагатай бол изотретинойн хэрэглэж болно.

Анхаарах: терациклин- ийг бага насны хүүхдэд хэрэглэх ёсгүй. /шүдэнд арилшгүй толбо тогтоодог /.

Халдварт нялаахай гэж юу вэ?

Халдварт нялаахай нь элбэг тохиолддог вирусээр үүсгэгддэг арьсны халдварт өвчин юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүд, цэцэрлэг, сургуулийн бага насанд , зарим тохиолдолд том хүмүүс ч халдварлаж болно.

Шинж тэмдэг:

  • Жижиг,  зөв дугуй хэлбэртэй
  • 1-6 см орчим диаметртэй,
  • голдоо хүйс маягийн хонхорхойтой
  • сувдан цагаан, ягаан, зарим үед бордуу өнгийн жижиг гүвдрүүнүүд
  • ихэвчлэн суга, цавь, өвдөгний ар зэрэг чийглэг хэсгээр гарч болно
  • Зарим үед улайж үрэвсэж, тав тогтож болно.
  • Ганц нэгээрээ юмуу олон тоогоор бүлэглэж гарч болно.

Энэ нь арьсны хамгийн гаднах давхаргыг хамардаг, хор хөнөөлгүй  ба зарим тохиолдолд  олон сар, жилээр ч үргэлжилж болдог.

Гүвдрүү хэт томорвол жижиг хонхорхой хэлбэрийн сорви тогтож болно.

Ямар хүүхдүүд илүү өртөмхий байх вэ?

  • Хуурай болон хэт хуурай арьстай
  • Харшилтай, диатезтай /арьсаа маажиж гэмтээдэг/
  • Өвчлөмтгий биеийн болон арьсны дархлаа сул
  • Хоолондоо муу
  • Атопийн дерматит болон ХДХВ-тай өвчтөнд удаан хугацаагаар, тархмал, их хэмжээтэй гардаг.

Халдварлах зам:

  1. Арьснаас арьсанд шууд хүрэлцэх замаар
  2. Ахуйн замаар /алчуур, зөөлөн тоглоом г.м/
  3. Чийгтэй орчин ванн, бассейн, сауна г.м
  4. Том хүнд бэлгийн замаар халдварлана.

Арьсаа маажих, гэмтээх зэрэгт тархаж өөрөөсөө өөрт халдварлана.

Яаж оношлох вэ?

Эмч хараад шууд оношийг тавина. Шаардлагатай бол гистологийн шинжилгээгээр баталж болно.

Яаж эмчлэх вэ ?

  • Тухайн хүүхдийн дархлаа сайн бол аяндаа арилдаг.
  • Хэсэг газрын мэдээ алдуулах тос түрхээд доторх цагаан агуулагдахууныг шахаж, түүж гаргана.
  • Мөн мэдээ алджуулсаны дараа лазер болон коагуляцаар түлж авна.
  • Хөлдөөх эмчилгээ хийж болно.
  • Салицилийн хүчил, benzoyl peroxide 10зэрэг батга хатаадаг тосыг хэрэглэхэд үр дүн сайтай байдаг.

АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

 

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …