Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох ажлын удирдамжийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
Энэхүү ажлын хүрээнд нэн тэргүүнд хог тээвэрлэгч байгууллагуудын хүчин чадлын үнэлгээг хийж, хүрч үйлчилж чадахгүй байгаа хороо, бүсүүдийг тодорхойлох юм.Тэдгээр хэсэгт хог цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг жигд хүргэх арга хэмжээг тухайн бүсийн хог тээвэрлэгчтэй хамтран хорооны иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ. Тохижилт, хог хаягдлын чиглэлээр хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор хог тээвэрлэгч байгууллага болон ТББ, хорооны иргэдээс олон нийтийн байцаагчийг дүүргийн Засаг даргын захирамжаар томилон ажиллуулах юм. Эдгээр олон нийтийн байцаагч нь хороод дээр тогтмол ажиллаж хог хаягдал, тохижилттой холбоотой зөрчлийг баримтжуулж, зөрчлийн тэмдэглэлийг үйлдэж хорооны Засаг дарга болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчид зөрчлийн тэмдэглэлийг шилжүүлж, зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль, журмын дагуу торгууль, шийтгэвэр ногдуулна.
Мөн хог хаягдлын үйлчилгээний хураамж нь татварын нэг төрөл болсонтой холбоотойгоор хогны төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд цахилгааны тоолуурт холбогдоогүй айл өрхүүдээс хогны төлбөрийг цуглуулах ажлыг зохион байгуулна. Энэ нь хог тээврийн бүс болгонд татварын байцаагчийг томилон ажиллуулж, тухайн татварын байцаагч нь айл өрхөөс хогны төлбөрийг цуглуулах орон тооны бус ажилтныг өөрийн удирдлаган доор ажиллуулах юм. Төлбөр цуглуулагчаар ажиллах иргэнийг тус хорооны айл өрхүүдээс эсвэл тухайн хороон дээр байгуулагдсан хадгаламж зээлийн хоршооноос сонгон ажиллуулна. Төлбөр цуглуулсан иргэдийн бүлэг, татварын байцаагч нь энэ талаарх мэдээллийг хороонд заавал мэдэгдэж, бүртгэлжүүлж зохион байгуулалтаар ажилласан иргэдийн бүлгийг цуглуулсан хогны төлбөрийн хэмжээнээс хамааруулан урамшуулах юм.
Хогны менежментийг сайжруулахаар хийж байгаа гол ажлын нэг бол хог тээвэрлэгч байгууллагуудад хогийн түр цэг, бункер, хогийн сав, ангилан ялгалт, хог ачих хуваарийг иргэд аж ахуйн нэгжүүдэд тараах, сурталчилах, гудамж талбайд цэвэрлэгээ хийх, хороо, СӨХ, иргэдтэй хамтран ажиллах асуудлыг бүхэлд нь хариуцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хог тээвэрлэгч байгууллагын дунд хог хаягдлын шинэлэг менежентийн төслийн уралдааныг зарлахаар бэлтгэж байна.
Энэхүү хог цуглуулалт тээвэрлэлт, төлбөр цуглуулалт, санхүүжилт, хяналтын нэгтгэсэн системтийг хэрэгжүүлснээр ил задгай хог хаягдал багагсч, иргэдийн оролцоо нэмэгдэж,эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дэмжлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.