“Волтрон” Н.Бооёогийн сэтгэлээс унасан үгс!

591788a6e2944937originalМанайхан тэгж байгаад шогч хүмүүс шүү. Хөтлөгч нь уйлаад байвал “Odno`s talk show”, Оролцогч нь уйлвал “Монгол тулгатны зуун эрхэм”, хөтлөгч оролцогч  хоёулаа уйлахгүй бол “Nandia`s talk show” гээд л нэвтрүүлгүүдийг ёжтойгоор шогчилсон байдаг. Тэгвэл сүүлийн үед “Star” телевизийн “Учиртай урилга” нэвтрүүлгийн зочид сэтгэлд нь хөндүүр байдаг зүйлийнхээ талаар дотроо онгойлтол ярьдаг болж. Дуучин М.Нара  энэ нэвтрүүлэгт орохдоо “3-н жил хамт амьдарсан  нөхөр маань намайг долоон сартай жирэмсэн байхад хаяад явсан” тухайгаа хоолой зангируулж, нулимсаа цийлэгнүүлэн байж ярьсан. Тэгвэл ямар ч хэвлэлд ам нээхгүй байсан “Шинэ үе продакшн”-ий захирал Н.Бооёо шинэ дугаарын зочноор уригдаж сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Шинэ үеийнхэн нэг л болж бүтэхгүй, хараалд өтрчихөж гэж ирээд Н.Бооёог буруутгах хүн цөөнгүй байсан ч тэр энэ талаар ямар ч залруулга гаргалгүй өдийг хүрсэн. Энэ нэвтрүүлэгт орсноор сэтгэлдээ бугалсан зүйл, хүмүүсийн ташаа мэдээлэлд дорвитой хариулт өгсөн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …