Өнгөрсөн онд жүжигчин Амараа Холливудад анх удаа монгол хүний мөрийг гаргаж, нутаг нэгтнүүдийнхээ зүрхийг олимпийн медаль авсны дайтай огшоосон билээ. Түүний араас жүжигчин Р.Анхням ч мөн монголчуудын хувьд тун ч хол сонсогддог байсан Холливудад хөл тавиад амжсан.
Тэгвэл тэдний араас дэлхийн оддын мөрөөдөл болсон тэрхүү алдарт “арал” руу одох дараагийн монгол хүн нь жүжигчин Ч.Ундрал болж магадгүй нь. Өөрөөр хэлбэл, монголдоо дуучин, жүжигчин, хөтлөгч, менежер гээд олон талаар амжилт олсон тэрбээр саяхан хятад кинонд тогложээ.
Тодруулбал, жүжигчин бүсгүй урд хөршийн “Урилга” хэмээх киноны гол дүрийг бүтээжээ. Түүний тоглосон киноны зураг авалт өнгөрсөн оны сүүлчээр эхэлсэн бөгөөд ирэх сард нээлтээ хийх аж.
Тэгэхээр нэгэн цагт нөхөртөө гомдон, хүүгээ тэврээд алс холын америкийг зорьж байсан бүсгүй асар том зорилго өвөртөлж, монголчуудынхаа итгэлийг тээсээр эрх чөлөөний орныг зорихыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь, өдгөө “Чонон сүлд” киногоороо дэлхийг шуугиулж буй Р.Анхням ч мөн олон улсын карьериа Хятадаас эхэлсэн билээ.
www.mnews.mn