Монголын Залуучуудын Холбооны V их хурал болж байна

ee3bfa4e-575c-4937-9fbe-ae07df754398Хаврын дунд сарын шинийн 8-ны билигт сайн өдрийг тохиолдуулан Монголын залуучуудын үндэсний төв байгууллага болох Монголын Залуучуудын Холбоо цоо шинэ түүхийн хуудас эхлүүлэх V их хурлаа хийж байна. 12 жилийн дараа хуралдаж байгаа V их хурал нь МЗХ-ны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, МЗХ-ны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал солилцох, Инновацийн сан үүсгэн байгуулах тухай болон Залуучуудын орон сууцны корпораци байгуулах  зэрэг залуучуудын өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэж, хамтран шийдвэрлэх тал дээр гол анхаарлаа төвлөрүүлж байгаа аж. Түүнчлэн бүтээн байгуулалтын салбар залуучуудыг ажлын байраар ханган ажиллахыг Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан улс орон даяар өрнүүлэн ажиллах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Энэхүү V Их хуралд Монгол орны өнцөг булан бүрээс МЗХ-ны идэвхтэн сонгуультнууд болох 21 аймаг, 9-н дүүрэг, Улаанбаатар хот дах 21 аймгийн Залуучуудын Холбоо,  Асуудал эрхэлсэн байнгын хороо, Тусгай салбар холбоо,Сонирхлын клуб дэргэдэх байгууллагуудын 250 орчим залуус оролцож байна.

cfa38ac0-4efa-4d41-ad73-f8d6c8c0d9dc d01c4859-02aa-4561-8129-d1e081f83549 6d386428-a5a2-472d-bf1c-6460b93d09e1 0b208cb9-d1d4-4875-bcdc-077a3eeccc79 9e702bb2-81e7-4d81-b543-2474e6cd2a4f

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …