Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улс өнгөрсөн шөнө зуны цагийн тоололд шилжлээ.
3 сарын 9-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар зуны цагийн хуваарьт шилжих тухай асуудлыг хэлэлцэн баталж энэ сарын 28-19-ныг шилжих шөнө цаг урагшлуулах шийдвэр гарсны дагаа өнгөрсөн шөнө цагийн тоолол нэг цагаар урагшиллаа.
Манай улс 1985 оноос эхлэн зуны нарны цагийг ашиглахын тулд цаг тооллыг нэг цагаар урагшлуулж, намар нь буцаан ухрааж ирсэн байдаг. 1999-2001 онд завсарлаж, 2006 оноос энэ оныг хүртэл мартагджээ. Ийнхүү 10 жилийн дараа дахин сэргээж цаг урагшлуулах зохицуулалт хийлээ. Ингэж зохицуулалт хийснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна.
Манайхаас гадны дэлхийн 70 гаруй улс зуны цагийн тоололд шилжжээ.
Эрхэм уншигч та яг одоо цагаа нэг цагныхаа тохиргоог тааруулж амжаагүй бол нэг цагаар урагшлуулаарай.
Дашрамд дурдахад үүрэн холбооны оператор компаниудаас гар утасны автомат тохиргоог шууд хийгээгүй бидний нэрлэдэг ухаалаг утаснуудын цаг автоматаар шилжсэнгүй бөгөөд та бүхэн гар утасныхаа цагийн тохиргоог өөрсдөө хийх хэрэгтэй болох нь.
Мөн олон нийтийн цахим сүлжээ ч гэсэн цагийн хуваарь өөрчлөгдсөнтэй холбоотой цаг нь зөрж байна. Тухайлбал таны нийтлэл дээр дөнгөж сая хэн нэгэн сэтгэгдэл үлдээхэд нэг цагийн өмнө гэж заах жишээтэй. Тиймээс гар утас, компьютерынхаа цагийн бүсийг (Time Zone) Сөүл эсвэл Токио хотынхоор сольж тохируулбал ямар нэг асуудал гарахгүй юм.
ЯГ ОДОО УЛААНБААТАРТ ХЭДЭН ЦАГ БОЛЖ БАЙГААГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ
Г.Эрдэм