Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай.
Үс чинь гэмтсэн бол тэр хэсгийг нь тайрч авах хэрэгтэй.
Үсээ ургуулна гэдэг бол ганц өдрийн ажил биш, тэвчээртэй байх хэрэгтэй. Үс чинь салаалж, хуурайшиж, хугарч гэмтсэн л бол тайрч эрүүл үзүүрийг нь гарга. Үнэхээр үсээ ургуулахыг хүсч байгаа бол химийн будгаар үсээ будахаа болих хэрэгтэй. Заавал будмаар байгаа бол хенна гэх мэт илүү байгалийн гаралтай аргыг сонго.
Үсээ хлор болон давстай уснаас хамгаал.
Усанд сэлэхээсээ өмнө цэвэр усаар үсээ сайн зайлаарай. Мөн сэлэхийн өмнө ба хойно нь сайн шампунь, ангижруулагч хэрэглэнэ.
Үсээ нар, салхинаас хамгаал.
Наранд удаан хугацаагаар байх гэж байгаа бол үсээ юмаар далдал, эсвэл гүн ангижруулагч хэрэглэ. Салхинд байх гэж байвал үсээ сүлжих юм уу шуугаад, мөн алчуур, малгайгаар далдлаарай. Салхи шиг үсийг салаалуулдаг зүйл гэж үгүй.
Эрүүл хоол идэж, их ус ууж, сайн амар.
Өдөр бүр хангалттай уураг, эрүүл өөх тос, их ус хэрэглээрэй. Байж болох бүхий л боломжоороо өөрийгөө арчилж торд. Нэмэлт тэжээл ч мөн хэрэглэж болох юм.
Цусны эргэлтээ сайжруул!
Дасгал хий. Цусны эргэлтээ сайжруул, эндорфиний урсгалаа нэмэгдүүл, үсээ ургуул. Мөн хуйхандаа иллэг хийлгээрэй. Үсээ нойтон байхад нь болгоомжтой харьц. Үсээ нойтон байхад нь битгий самна, мөн битгий алчуураар үрж хатаа. Оронд нь зөөлөн дарж усыг нь шингээж аваад, өөрөөр нь хатаа. Ширэлдсэн үсээ чанга самнах хэрэггүй. Үснийхээ үзүүрээс нь эхэлж зөөлөн самнаарай. Үстэйгээ яг үнэт, ховор эрдэнийн утас байгаа мэт харьц. Үс урт ургах тусмаа хөгширч байдгийг сана. Тиймээс зөөлөн бай.
Угаалт хоорондын зайгаа уртасга.
Иhэнх урт үстнүүд өдөр бүр үсээ угаагаад байдаггүй байна. Мөн олонхи нь шампунь хэрэглэдэггүй, зөвхөн ангижруулагч хэрэглэдэг. Үс угаах хугацаагаа аль бага багаар уртасга. Мөн CWC (condition-wash-condition) аргыг (ангижруул-угаа-ангижруул) ашиглаад үзээрэй. Шампунийг зөвхөн хуйхныхаа хэсэгт хэрэглэ. Үсний үзүүр рүү зөвхөн хөөс нь л хүрэхэд хангалттай. Үсний үзүүр хөгшрөх тусмаа хуурай болдог учраас зөвхөн зайлах л хангалттай байдаг байна.
Халуун усаар бүү угаа.
Угаахдаа аль болох бүлээн усаар угаагаад, үсээ зайлахдаа тэсч болох хамгийн хүйтэн усаар угаагаарай. Ингэснээр арьс зөөлөн, толигор болж үс илүү гялалзсан, арчлахад амар болдог. Энэ арга нь зөвхөн үс ургахад бус арьсанд чинь бас тустай юм.
ugluu.mn