Сэтгэлээр унасан үед яах вэ

Screen Shot 2015-03-13 at 5.15.30 PM

Бид хүн л болсон хойно сэтгэлээр унаж л таарна. Огт сэтгэл санаагаар унахгүй байна гэж байхгүй. Ажил үйлс бүтэхгүй байх, өвчин зовлон тохиох, бусадтай муудалцах гээд л ямар нэгэн шалтгаанаас болоод сэтгэл санаагаар унах үе зөндөө гарна. Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр сэтгэлээр унасан үедээ яах вэ? Сэтгэл санаагаа яаж сэргээх вэ? тухай бичлээ.

Сэтгэл санаагаар унаад түүнийгээ засаж чадахгүй бол сэтгэлийн хямралд орно. Харин сэтгэл санаагаа ямар ч үед сэргээж чадддаг бол амжилтанд хүрнэ.

Тиймээс сэтгэлээр унасан үедээ

1.   Би үнэхээр сэтгэлээр унасан байна уу? Би сэтгэлээ сэргээхийг хүсч байна уу эсвэл сэтгэл санаагаар унасан хэвээр үлдэх үү? гэж өөрөөсөө асуух.

2.   Ямар ч нөхцөлд жаахан ч гэсэн итгэл найдвар бий гэдэгт итгэх.

3.   Сэтгэл санаагаар унах нь түр зуурынх гэдгийг ойлгох. “Өнөөдөр хэцүү байж болно, маргааш бүүр ч хэцүү болж мэднэ. Гэхдээ бүрхэг өдрүүд удаан үргэлжилдэггүй” гэдгийг өөртөө сануулах.

Screen Shot 2015-03-13 at 2.22.17 PM

4.   Сэтгэл санаагаар унах уу? Үгүй юу? гэдгийг та өөрөө шийднэ. Хэр удаан сэтгэлээр унах вэ? Хэзээ сэтгэлээ засах вэ? гэдгийг ч гэсэн та өөрөө шийднэ. Тиймээс сэтгэлээ одоо сэргээх үү үгүй юу гэдгийг шийд. Хэрвээ таны сэтгэлээр унаж буй шалтгаан том бол магадгүй та 3 хоногийн дараа эсвэл 7 хоногийн дараа сэтгэлээ засаж болох юм. Хэрвээ яг одоо сэтгэлээ засмаар байвал яг одоо босоод сэтгэлээ засаарай.

Жишээлбэл:

–       хөгжим сонсох

–       дасгал хийх

–       дуулах

–       бүжиглэх

–       инээдмийн эсвэл сэтгэл сэргээсэн кино үзэх

–       яагаад сэтгэл санаагаар унасан тухай бичиж, тэмдэглэл хөтлөх

–       уйлах

–       инээх

–       амжилтын тарни урьж болно.

5.   Хэрвээ хэн нэгэн таны сэтгэлийг засахыг оролдож байвал сэтгэлээр унахгүй байхын аргагүй олон шалтаг тоочихын оронд инээмсэглээд “баярлалаа” гэж хэлээрэй.

6.   Ингээд эцэст нь “Ука чиний блогийг уншаад, бичлэгийг чинь үзэхээр өөрийн эрхгүй сэтгэл сэргээд явчих юмаа” гэдэг сэтгэгдлийг би байнга хүлээж авдаг. Тиймээс сэтгэл санаагаар унах үедээ www.ukatumur.com руу ороод миний бичлэгүүдийг үзэж, сэтгэлээ сэргээгээрэй.

 

Өнөөдрийн танаас асуух асуулт та сэтгэлээ яаж сэргээдэг вэ? Энэ тухай ярилцахыг хүсвэл доор сэтгэгдлээ үлдээгээрэй.

Хэрвээ та хэн нэгний сэтгэлийг засах хүсэлтэй бол энэхүү бичлэгийг санал болгохоо мартваа.

ukatumur.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …