Зам талбайн цас мөсийг цэвэрлэн 4.5 тонн бодис цацлаа

e62d9e95be21e48d56e2562d64f1c821Нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос инженер хангамжийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд ачаалал өндөртэй ажиллаж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж 24-н байршилд цахилгааны гэмтэл гарсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”ХК засварлаж байна. СХД 29-р хороо “Драгон” авто вокзал төвд цэвэр усны Ф 200мм-н шугамын цоорсныг Ус сувгийг удирдах газраас гагнуур хийж хэвийн ажиллагаанд оруулсан байна.“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ  Улаанхуаран, ХУД, 120-н уулзвар, Гандийн гудамж, Дүнжингаравын уулзвар, Их тэнгэрийн ам, Маршал town, Циркийн урд замын нийт 240 м3 борооны тогтсон усыг 2 машинаар соруулсан. Мөн шугам сүлжээний 500 м3 усыг 2 удаа соруулж  Чингэлтэй дүүргийн 17-р хороо,Чингэлтэй уулын нарийн сувагт сувгийн цэвэрлэгээ хийлээ. Чингисийн талбай,Сансарын тунель, ,Доржийн гудамж, Айдас, Морин, Эмээлт, Баруун турууны даваанууд, Баянхошуу, ,Орбит, ,Найрамдал зуслангийн зам, ,Богд уулын арын зам, Зайсан, БГД-н өгсүүр замууд,Нарны гүүр,Нисэх,Яармагийн замын цасыг хусаж, шүүрдэж, зарим мөстсөн хэсгүүдэд нийт 4.5тн бодис цацлаа гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ. 

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …