Монголын жүдочид 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар Туркийн Самсуны гран приг өндөрлүүллээ

1193f16040636db7a7b8dfea7a0d75adЖүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Туркийн “Самсун-2015” гран при тэмцээн энэ сарын 27-29-ний өдрүүдэд боллоо. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид “Рио де Жанейро” олимпийн наадмын эрхийн оноо цуглуулах тэмцээнд оролцлоо. Эхний өдрийн тэмцээнээр манай баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд барилдсан ОУХМ Ц.Наранжаргал хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн -81 кг-ийн жинд хүч үзсэн ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд хүч үзсэн  А.Цолмон нар шагналт тавдугаар байрт шалгарлаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль, 60 кг-д Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн юм.

Ингэснээр  манай улсын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл, шагналт тавдугаар байрны шагнал хоёр, гурван тамирчин долдугаар байрт шалгарсан амжилтаар багийн дүнгээрээ 13-р байрт шалгарлаа.

1193f16040636db7a7b8dfea7a0d75ad 411421150e897574980b71eef0b97291А.Алт 

Эх сурвалж: www.ssport.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …