Гэрэл зураг түүх өгүүлнэ /Эргэн сануулахад/

Гэрэл зураг гэдэг түүх өгүүлдэг. Тэгвэл уншигч та бүхэндээ түүх өгүүлсэн нэгэн гэрэл зургийг сонирхуулья. Энэ бол 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл явцыг харуулсан нэгэн зураг юм.

4jeaso3goskugiadp9p3s2uvd41990 оны 3 сарын 7-9-ны хооронд Монголын Ардчилсан Холбооны гишүүд өлсгөлөн зарласнаар МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо огцорч нийгмийн улс төрийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны эхлэл тавигджээ. 1990 оны 7 сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, ардчилал тогтон 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан билээ.

Тэгвэл энэ дүр зураг өнөө үед эргэн давтагдах мэт. Тухайн үед улс төрийн өлсгөлөн зарлаж байсан “ардчилагчид” өнөөдөр улс эх орныг удирдаж явна.

18810_861551167224343_7269264306554478806_n“Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” гэж зарлан тунхаглаад ҮНДСЭН ХУУЛИА баталж байсан тэр цаг үеэс 20 гаруй жил өнгөрсөн ч алдсан зүйл их бий.
Монголчууд өдрөөс өдөрт үнийн дарамтанд хямарч, зээлээс зээлийн хооронд “боомилогдон” амьдарч байна. Өнөөг хүртэл “алтан дээр суусан гуйлагчид”-аараа гадныханд чичлүүлж, уул уурхай, газрын баялагаа зөв зүйтэй ашиглаж чадахгүй байсаар өнөөг хүрсэн нь туйлын үнэн.
Тиймдээ ч тэр үеийн 20 хэдтэй залуусын эхлүүлсэн “эсэргүүцлийн давалгаа” өнөөгийн нийгэмд дахин  эхэлчихээд байгаа ч “нүдэн балай, чихэн дүлий” суугаа улс төрчид өнгөрснөө эргэн санах буйзаа.
Г.Эрдэм
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …