“Бид 4” хамтлагийн “Үүрд хамт” дууны клип цацагдаж эхэллээ

32_36e0a5ebc9e918fb49c3dcbcd76d3f7db7ccce84Камертон-2” шоунаас төрөн гарсан “Бид 4” хамтлагийнхан сүүлийн үед уран бүтээл арвинтай байна. Тэд өнгөрсөн онд шинэ цомгоо өлгийдөн авч байсан билээ. Мөн одоогоос сарын өмнө “Хүсэл мөрөөдөл” нэртэй дууныхаа клипийг үзэгчдэд хүргэсэн юм. Тэгвэл тэдний шинэ уран бүтээл болох “Үүрд хамт” дууны клип саяханаас цацагдаж эхэллээ.

Энэ бол 4-р сарын 22-нд нээлтээ хийх “Эмоци” продакшн, “Кистоун” фильмсын хамтын бүтээл “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны киноны дуу юм байна.  Ямар ч асуудал үл салгах үүрдийн нөхөрлөл, зөн совингоороо биенээ мэдрэх найзуудын тухай өгүүлэх энэ дууны үгийг ZZ бичиж, аяыг “Бид 4” хамтлагийн залуус өөрсдөө зохиосон байна.

Ингээд “Бид 4 хамтлагийн шинэ бүтээл”, “Гурван найз: Яасан байх нь уу?” киноны “Үүрд хамт” дууны клипийг хүргэж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …