СӨХ нэрийн цаана бизнесийн үйл ажиллагаа явагдаж байгаад иргэд гомдолтой байна

11065930_826305514107202_4658041090268414709_nНийслэлийн иргэдийн хамгийн их бухимдлыг төрүүлдэг асуудлын нэг нь СӨХ-ын үйл ажиллагаа юм.
Тийм ч учраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, зарим СӨХ-үүдийг хуралдуулах, иргэдийн санал гомдлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор ажиллалаа.
Тухайлбал уулзалтын үеэр СӨХ-ийн төлбөр өндөр байгаа, авсан төлбөрөө өөр зүйлд зарцуулдаг, орчны тохижилт үйлчилгээ муу, СӨХ-ийн удирдлагууд хариуцлагагүй ажилладаг. Түүнчлэн оршин суугчид өөрсдөө СӨХ-оо байгуулах ёстой байтал барилга барьсан компани нь СӨХ-ыг аваад мөнгө олох зорилгоор иргэдийн халаасыг сэгсрэх асуудал гарсаар байна. Өөрөөр хэлбэл СӨХ нэрийн цаана бизнесийн эрх ашиг, асар их мөнгөний сонирхол байдгийг иргэд онцолж маш их гомдолтой байгаагаа дурдацгааж байлаа.
Мөн 3500 төгрөгийн хураамж авдаг мөртлөө цэвэрлэгээ үйлчилгээ сайн, иргэдийнхээ төлөө ажилладаг үлгэр жишээч СӨХ-ууд байхад ашиг орлого олохын төлөө оршин суугчдыг хохироож, туйлдуулж байгаа асуудлыг ШӨХТГ-аас шийдэж, үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж байна.

11070907_826305537440533_5110329208354766921_o

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …