Та 4 сарын 1-ны өдөр юу үзэх вэ?

4.16018635532015-03-31-09-15[www.urlag.mn]Маргааш буюу ердөө нэгхэн хоногийн дараа дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярын өдөр тохиох гэж байна. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Манай орны хувьд жил бүрийн энэ өдөр улс даяараа инээд хөөр, дуу хууранд умбаж хошин урлагийнхны нэгдсэн тоглолт болон өөр олон гайхалтай арга хэмжээнүүдийг зохиосоор ирсэн билээ.

Харин энэ жилийн 4 дүгээр сарын 1-н буюу инээдмийн баярын өдрөөр эрхэм таньд зориулж инээдмийн баярын цөөхөн хэдэн чанартай тоглолтууд зохион байгуулагдаж байгаа юм байна. Та хайртай дотны хүмүүстэйгээ, аав, ээж, анд нөхөд, амраг хайрт, бяцхан үрстэйгээ нэгэн өдрийг инээд хөөр дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл доорх тоглолтуудаас үзэх боломжтой ажээ.

1. Үзвэр үйлчилгээ, тоглолт:

Супер ээж. Х түц продакшны хошин шогийн тоглолт.

Хаана: СТӨ

Хэзээ: 03 сарын 01-нээс өдөр бүр 19 цагаас, Билет 12,000₮

Утас: 11329173.


Тэд эх орныхоо төлөө инээлгэсэн юм. Маск продакшны хошин шогийн тоглолт.

Хаана: МҮЭСТО

Хэзээ: 03 сарын 06-наас өдөр бүр 19 цагаас, Билет 12,000₮

Утас: 70118467, 99703333, 918533333.


2015оны 4-р сарын  1-нд

Инээдмийн баярт зориулсан тоглолт

Хаана: Бөхийн өргөө

Хэзээ: 04 сарын 01-нд 19 цагаас, билет 20,000 ₮

Утас: 88004147, 89004147, 99004147

Тасалбарыг: 19001905 үнэгүй хүргэнэ

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …