Улаанбаатар төмөр замын дарга хувьдаа 1,7 тэрбум төгрөг завшсан уу

32_4b75c2ad49976cb0a0a4de664d36d54c2f8d4c57Улаанбаатар төмөр зам бол  Орос-Монгол улсын хувь нийлүүлсэн хамтарсан хөрөнгө оруулалттай байгууллага. Тиймээс хөрөнгө мөнгөний зарцуулалтын хяналт харьцангуй нарийн байдаг байх гэж ойлгодог. Гэтэл тийм биш бололтой.

Саяхан Улаанбаатар төмөр замынханы хувьд “Нуухиа авах гээд нүдээ сохлов” гэгчийн үлгэртэй ойр нэгэн үйл явдал болжээ. Улаанбаатар  төмөр замын  хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар гэх эрхэм Төрийн өмчийн хороонд хандан  “Зээл авах дэмжлэг хүсэх тухай” албан бичиг илгээжээ. Ингэснээр төд хувьдаа завьсан хөрөнгөө илчлүүлэх дээрээ тулсан байна. Олон үг нуршилгүйгээр Төрийн өмчийн хорооны  дарга Ц.Нанзаддоржийн Улаанбаатар  төмөр замын  хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарт илгээсэн албан бичгийг  уншигчиддаа хүргэе. ЛПүрэвбаатар дарга  төмөр замын хөрөнгөөс 200 сая төгрөгөөр LEXUS маркийн автомашин, 1.5 тэрбум  төгрөгөөр өөртөө орон сууц авахуулсан нь илэрсэн байна.

11090937_452555571571257_1692851940969678415_o

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …