Н.Баттулга: EAGLE бол Монгол брэнд

32_cf374e454ea0fbf5e371711404f425d0a3ad913fСаннилайф ХХК-ийн захирал Н.Баттулгатай хэсэг хором ярилцлаа.

-Сайн байна уу, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

-Баярлалаа. Танай уншигчдын энэ өдрийн амгаланг эрэн мэндчилж байна.

-Юуны өмнө та компанийнхаа үйл ажиллагааг танилцуулаач?

-Манай Саннилайф ХХК байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн автомашины хар хайрцагны худалдаа, үйлчилгээний бизнес эрхэлж ирсэн. Өөрөөр хэлбэл Монголд энэ чиглэлээр дагнан ажилладаг, мэргэшсэн цорын ганц компани гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд автомашины хар хайрцаг хэмээх энэ шинэлэг бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэд таниулах, сурталчилах тал дээр түлхүү анхаарал хандуулж ажилласны хүчинд өнөөдөр чамгүй олон хэрэглэгчтэй болжээ.

-Анх яагаад энэ бизнест орох болов оо?

-Дэлхийн маш олон улсад энэ төрлийн бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэж байна. Тэр тусмаа манай Монгол улс шиг ийм ачаалал ихтэй, замбараа муутай замын хөдөлгөөнтэй газар бол жолооч бүрт зайлшгүй байх шаардлагатай бүтээгдэхүүн гэж үзсэн л дээ. Манай жолооч нар ч гэсэн анх ач холбогдлыг нь төдийлэн ойшоодоггүй байсан бол сүүлийн үед маш ихээр сонирхож худалдан авдаг  болж байна. Ялангуяа зам тээврийн аливаа осолд өртсөн, эд хөрөнгөөрөө хохирсон, хулгайд юмаа алдсан жолооч нар эртхэн л хар хайрцагтай болдог байж гэж ихээр ирдэг юм. Бид ч бас жолооч нарынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлж бүтээгдэхүүнийхээ сонголтыг нэмэгдүүлэх, цэсийг нь Монгол хэлээр болгох, зогсоолд орхисон үед доргилт мэдэрч бичлэг хийдэг функц нэмэх гээд олон ажлыг хийж байгаа нь хэрэглэгчдэд маань их таалагдаж байгаа.

-Танайх EAGLE брэндийн хар хайрцаг борлуулдаг. Энэ брэндээ танилцуулаач.

-Манай компани Европ болон Азийн орнуудад бүтээгдэхүүнээ экспортлодог Хятадын томоохон үйлдвэртэй хамтарч ажилладаг. Тухайн үйлдвэрт бүтээгдэхүүнийхээ загвар, үзүүлэлтийг өгч үйлдвэрлүүлдэг. Харин EAGLE нэрийн хувьд Бүргэд мэт хурц хараатай гэдэг утгаар билэгдэж бидний өөрсдийн өгсөн нэр юм. Тэгэхээр EAGLE бол Монгол брэнд бөгөөд манай компани ч гэсэн хагас үйлдвэрлэгч компани гэж ойлгож болно. Тэр ч утгаараа бидэнд бүтээгдэхүүндээ өгч байгаа үйлдвэрийн баталгаа, засвар, Монгол цэс гэх мэт олон давуу талууд байдаг юм.

-Танайх бусад хар хайрцаг борлуулж байгаа газруудаас давуу талтай гэж та хэлэх гээд байна уу?

-Яг үнэн. Бид Монгол хэрэглэгчиддээ зориулж тусгайлан үйлдвэрлүүлдэг. Хамгийн өргөн сонголт манайд л байдаг. Зөвхөн хар хайрцагны худалдаа, үйлчилгээ дагнан эрхэлдэг НӨАТ төлөгч байгууллага. EAGLE брэндийг эзэмшигч гээд маш олон талаараа давуу талтай. Тэр ч утгаараа хар хайрцаг сонирхож байгаа жолооч нар хамгийн түрүүнд манайхыг сонгож үйлчлүүлдэг байх.

download

-Хоёулаа асуултаа багахан өөрчлөе. Улс төрд шинэ манлайлагч шоунд оролцож байгааг тань харсан. Сонгуульд өрсөлдөх нь үү?

-Яагаад болохгүй гэж. Энэ төсөлд орсноороо би нэг юмыг их сайн ойлгосон. Монголчууд улс төр гэдэг үгнээс их цэрвэж, залхдаг болж. Шалтгаан юу вэ гэхээр өөрсдийн сонгосон улс төрчид болон их хурлын гишүүддээ итгэл алдарсан байдал, бүгд ижилхэн гэсэн гомдонги бодол байдаг юм байна. Гэтэл бид өөрсдийн сонгосон тэр гишүүдээ хэн нь хэн бэ гэдгийг огт таниагүй, одоо хүртэл нэрийг нь ч цээжлээгүй байдаг шүү дээ. Тэгвэл энэ төсөлд байгаа залуус шууд “би их хурлын гишүүн болоё намайг дэмжээч” гэж тулгаагүй. Бас бүтэх бүтэхгүй зүйл амлаж, худлаа үнэн яриагүй гэдгийг л хэлмээр байна. Эдгээр залуус өөрсдийн хийж бүтээж чадах зүйлийг санаж сэдэж, ажил хэрэг болгож, нийгэмд арай өөр сэдлийг төрүүлэхийг хичээж, бүгд бидэн шиг бүтээгч байж чадна шүү гэдгийг уриалах л гэж оролдож байгаа юм. Магадгүй энэ дундаас шилдэг улс төрч төрөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ төрлөө гэхэд одоогийн нэр нь цээжлэгддэггүй, зүс нь буудаггүй зарим нөхдөөс хол илүү хүн байна гэдэгт л итгэлтэй байна. Хамгийн гол нь та түүнийг хэн бэ гэдгийг дэндүү сайн мэддэг л болсон байна гэдэг л маш чухал.

-Энэ шоу яг ямар хэрэгтэй юм гэж эргэлзэх хүмүүс олон байх шиг?

-Яахав үзээд сууж байгаа цөөн тооны атаархагч хүмүүст хэрэггүй зүйл байж болно.Миний хувьд гэвэл би өөрийгөө маш сайн хөгжүүлж байна. Маш их зүйл сурч байна. Удирдлагын академид 2 сар, Вашингтон хотод 1 сарын манлайлал, улс төрийн сургалтанд суулаа. Олон шилдэг залуустай найз нөхөд болж, бие биенээсээ суралцлаа. Энэ төсөл энэ залууст оюуны маш том хөрөнгө оруулалт хийж байна. Эдгээр залуус ч цаашдаа нийгэмд аливаа сайн сайхан бүхний үрийг тарьж ургуулна гэдэгт итгэлтэй байна. Юмыг гоочлох, хараар будах дэндүү амархан. Биднийг гоочлохоосоо өмнө санаачлан орсон төслүүдийг маань сонирхож үзсэн нь хэд бол доо. Би гэхэд Жолоочийн үнэлгээний систем гэсэн төслөөр анх оролцсон юм.

download (1)

-Жолоочийн үнэлгээний систем гэхээр сонин сонсогдож байна шүү. Дэлгэрэнгүй танилцуулаач?

-Жолоочийн зөрчил бүрийг үнэлгээний системд оруулж оноог тооцож байдаг систем гэхүү дээ. Хамгийн гол нь иргэн бүр цагдаа байж гар утсан дээрхи аппликейшнээр дамжуулж зөрчлийг мэдээллэдэг, түүнээсээ орлого олдог зарчимтай юм. Жишээ авъя л даа. Улаан гэрлээр орлоо гээд цагдаад баригдвал 10,000 төгрөгөөр торгуулдагбайлаа гэж үзье. Цагдаа алга гээд улаанаар давхиад ортол уулзвар дээр хичээл нь цонхолсон оюутан утсаараа зургийг тань аваад зогсож байх жишээтэй. Энэ тохиолдолд та 20,000 төгрөгөөр торгуулах бөгөөд 10,000 төгрөг нь тухайн баримт илгээгч буюу оюутны орлого болох юм.

-Сонирхолтой л юм. Гэхдээ ингэж зургаар торгууль тооцдог фэйсбүүк хуудас байдаг биш билүү?

-Байх нь байдаг л даа. Гэхдээ фэйсбүүк хуудсаараа ийм мэдээлэл өгөх нь эргээд тухайн иргэндээ аюултай байдаг. Янз бүрийн дарамт, доромжлол амсдаг, урамшуулал байдаггүй гэх мэт. Харин урамшуулалтай болоод мөн гар утасны аппликэйшнашиглавал иргэндээ аюулгүй, бас ашигтай болох юм л даа. Эргээд жолооч нар ч үнэлгээний оноондоо анхаарч эхэлнэ. Хичнээн ч торгуулсан гэсэн мөнгө л байвал хамаагүй гэсэн ойлголт үгүй болно. Албан байгууллагууд ч ажилд орох хүнээсээ жолоочийн үнэлгээний хуудсаа авчрахыг шаарддаг болно. Тэгэхээр хэн ч дүрэм зөрчихийг хүсэхээ болино доо.

-Үнэхээр үр дүнтэй байж болох сайхан төсөл байна. Энэ төсөл одоо яг ямар шатандаа яваа вэ?

-Замын цагдаагийн газрын холбогдох хүмүүст танилцуулж зөвлөгөө авсан. Үр дүнтэй ажил болно гэж дэмжихээ амласан байгаа. Энэ талаар судалгаа хийсэн баг байдаг юм байна. Тэдэнтэй хамтарч ажиллах зөвлөгөө өгсөн боловч өөрийн зав зайнаас шалтгаалж очиж уулзаж амжаагүй л явна. Удахгүй ажил хэрэг болгож чадна гэдэгтээ итгэлтэй яваа шүү.

-Үнэхээр сайхан мэдээ байна. Эцэст нь та хар хайрцаг худалдан авахаар зэхэж буй жолооч нартаа хандаж зөвлөгөө өгөөч?

-Юуны өмнө та худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг сайн судлах хэрэгтэй. Зарим хэрэглэгчид маань 1 камертай загвар авсан хойноо “Нэг нөхөр араас ирж мөргөчихөөд намайг ухраад мөргөчихлөө гэж дайраад хэн хэнийх нь буруу гэсэн шийдвэр гарчихлаа. Анхнаасаа 2 камертай загвар авдаг байж…” гэж ирж байсан удаатай. Жолооч бүр хар хайрцагтай болсон цагт та биднийг үргэлж бухимдуулж, цаг завыг минь сүйтгэж байдаг замын хөдөлгөөний соёл, жолооч нарын маань ухамсар бүрэн өөрчлөгдөж чадна гэж би итгэдэг.

-Цаг зав гаргаж бидэнд хэрэгцээтэй мэдээлэл өгсөн танд нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

-Баярлалаа, танай нийт уншигчидад мөн автомашин сонирхогч, эзэмшигч нийт жолооч нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний алтан шар зам өлзийтэй сайхан байх болтугай!

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …