Улаанбурхан өвчний талаар шуурхай хурал зохион байгуулав

0 aatarmaa 0Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа Улаанбаатар хот, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал зохион байгууллаа.

Хурлаар Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй дэлгэрэнгүй танилцлаа. Тэрээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болох өвчний тандалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, орны зохицуулалтын талаар мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан үүрэг, даалгаврыг өгч, өдөр тутам хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байхыг үүрэг болголоо.

 Мөн түүнчлэн Улаанбурхан өвчний вакцин, оношлуур, эмч мэргэжилтний сургалт, хүн амд чиглэсэн сургалт сурталчилгааны талаар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Өнөөдөр Олон улсын эпилепсийн өдөр

Дэлхий даяар нийт 60 сая гаруй эпилепситэй хүн амьдарч байна. Монгол Улсад эпилепси оноштой 1933 …