Гахай, туулай жилтнээ эерэг сайн

32_c7e823f4642535a9febddd0b9cf0ab28b9896421Өнөөдөр аргын тооллын 2015 оны дөрөвдүгээр сарын 01. Лхагва гараг.

Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 12. Буд гараг.

Бага морь одтой, 3 хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр.

Өдрийн барилдлага Үхэх.

Шүтэн барилдлагаХуран үйлдэхүй.

Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …