Үргэлж цоглог байдаг Хониныхон энэ сарыг тун ч сэтгэл хөдлөл ихтэй өнгөрөөх нь ээ. Магадгүй хаврын улиралын нөлөө байж болох ч амжилттай хайр дурлалын харилцаа илүү их нөлөөлөх бололтой. Бархасбадь гаригийн нөлөөгөөр энэ ордныхон өөрийгөө дур булаам гэдгийг улам ихээр мэдэрч, түүнийхээ тусыг ч гаргана. Шинэхэн романтик харилцаа үүсгэсэн Хониныхон аюулгүй, итгэж болохоор хүнээ олсон гэдгээ ойлгоно. Харин ганц биечүүдийн хувьд нэлээдгүй олон болзоонд явах бололтой. Эндээс чамд юу таалагдах, таалагдахгүйг олж мэдэх учраас хаврын сайхан цагийг ганцаараа өнгөрүүлэхээс татгалзаж, болзооны урилгыг зөвшөөрөөрэй. Гэр бүлтэй Хониныхонд шивнэн хэлэхэд шинэ гишүүн нэмэхэд тун ээлтэй үе ирж байна шүү. Сугар гариг энэ ордны хажууханд ирсэн учраас хүүхэдтэй болоход чинь ивээлээ өгөх нь ээ. Сарын сүүлээр найз нөхөдтэйгээ мөнгөний асуудлаас болж бага зэргийн маргаан үүсч болзошгүй тул ямар нэгэн асуудал байвал аль болох эртхэн шийдэхийг урьтал болгоорой. 4 сарын дундаас Сугар гариг Хонины ордныхонд илүү их амьдрах эрч хүч, асуудлыг даван туулах зориг бас харилцаанд үүссэн эргэлзээг арилгах ур ухааныг авчрах болно.
Өнгөрсөн сарын шуурга мэт ажлын ачаалал, асуудлууд энэ сард харьцангуй багасна. Карьер, мөнгөний хувьд хэт их ачаалалд орохгүй байсан ч эерэг үр дүнтэй сар байх учраас сэтгэлээр унах хэрэггүй. Сарын эхээр Буд гаригийн нөлөөгөөр санхүүгийн байдал багагүй сайжирна. Мөн сайн муу олон төрлийн боломжууд гарч ирэх учраас сонголтоо зөв хийхийг сануулж байна. Аль болох бусдын санхүүтэй орооцолдохоос зайлсхий. Энэ нь зарим нэг сөрөг зүйлийг авчрах хандлагатай. Мөн сайтар хичээсэн зүйл хэзээ ч сөрөг үр дүн авчирдаггүйг санаарай. Яаралтай шийд гаргах болон сайн мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулахаас татгалз. Хэрвээ хувийн бизнес эхлүүлэх бодолтой байгаа бол сарын эхэн үед эхлүүлэхийг зөвлөж байна. Учир нь сарын эхний хорь хоног чамд амжилт, нэр хүндийг авчирна. Стресс, ядаргаа зэрэг зүйлсэд энэ сард санаа зовних хэрэггүй. Харин аль болох шим тэжээлтэй гэсэн бүхнийг хэрэглээрэй. Мөн цэвэр агаар, тогтмол хөдөлгөөн хоёрыг хослуулж чадвал энэ ордны хүмүүс тийм ч амар өвдөөд байхгүй. Дугуй унах, ууланд авирах, теннис тоглох зэрэг уриалгыг уриалгахан хүлээн аваарай.
Үхэр
Хуял тачаал, халуухан хүслийг захирагч Ангараг гаригийн нөлөөгөөр 4-р сар Үхрийнхний хувьд мартагдашгүй сар болж өнгөрөх нь. Сарын эхний хагаст дур булаам, тачаангуй төрх чамайг илэрхийлэх бол хайр дурлалын Сугар гаригийн нөлөө орж ирснээр амьдрал чинь адал явдлаар дүүрээд л ирэх болно. Өөрийн эрхгүй би яачихсан юм бол? гэж өөрөөсөө асуумаар залуус чам руу нүд унагаж, уулзаж дотносохыг хүссэн захидлууд хэд хэдээрээ ирээд байвал огт гайхах хэрэггүй шүү. Од эрхэс л чамд ийм зүйлсийг бэлдсэн байна шүү дээ. Хамгийн гол нь чи ухаалаг байж эдгээр дундаас эсвэл огт өөр газраас ч гэсэн жинхэнэ хайраа олж чадвал тун сайн хэрэг. Чиний нууцаа хүртэл дэлгэж ярилцдаг найз, танил чинь чамайг сонирхож мэднэ. Мөн ганц бие болоод хостой Үхрүүд ялгаагүй энэ сард гэнэтийн бэлэг авч магадгүй. Хостой Үхрүүд нүүх, шинэ байр худалдаж авах, засах гэх мэт үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг хайрттайгаа хамтран шийдвэрлэнэ. Ажил төрлийн хувьд нэг хэвийн байдлаас залхсан Үхрүүд өөртөө болон ажлын байран дээрээ томоохон өөрчлөлт хийнэ. Өмнө нь бүх зүйлийг дүрмийн дагуу сайн хийхийг хичээдэг байсан бол одоо илүү өрсөлдөөнч, санаачлагатай, чадварлаг манлайлагч болохоор хичээнэ. Энэ нь мэдээж чамд сайн бөгөөд цоо шинэ зүйлс сурч, туршлагажихад чинь тустай байх болно. Чиний сайхан сэтгэл, үнэнч зан дээд шатны удирдлага эсвэл чамайг илүү том газар аваачиж чадах хэн нэгэнд гүн сэтгэгдэл төрүүлнэ. Харин багаар ажиллахдаа “би” – г өргөмжлөх гээд байдаг зангаа дарж чадвал илүү том зүйлд хүрэх үүд хаалга чамайг хүлээж байгаа. Мөн өөрийнхөө хувийн бизнесийг эхлүүлж, байнгын хамтрагчаа олоход 4-р сар тун сайнаар нөлөөлнө. Орлого зарлагадаа тооцоотой байх хэрэгтэйг санаарай. Энэ сард чиний биеийн эрүүл мэнд тун сайн байхаас гадна, бусдад эрч хүч бэлэглэж түүнээсээ өөрөө урам зориг мэдрэх болно. Шинэ дугуйлан сургалтад бүртгүүлж, спортоор хичээллэж, хэрүүл маргаанаас хол байхыг хүснэ. Энэ чинь ч сайн хэрэг. Сарын эхний арав хоногт биеийнхээ эрүүл мэнд, гоо сайханд анхаарч хийсэн зүйл чинь цаашдаа тун хэрэгтэй байна шүү.
Ихэр
Сарын эхэн үед удаан хугацаанд үргэлжилсэн ажлыг дуусгах, асуудал шийдэх, үр дүнгүй ажлыг зогсоох зэрэг зүйлсийг хийхэд таатай. Мөн хосууд хамтдаа ямар урт хугацааны зүйл хийх тухай хамтдаа суун ярилцаарай. Ээдрээтэй, шийдэгдээгүй харилцааг сарын эхээр таслахыг зөвлөж байна. Ажил болон хайр дурлалын хувьд аль болох сунжирсан үр дүнгүй харилцаа байлгахгүй байхыг хичээ. Энэ нь чамд ямар ч сайн зүйл авчрахгүй.Сарын дундаас ганц бие Ихрийнхэний романтик сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэх учраас болзооны саналд татгалзалгүйгээр уулз. Сар дууссан ч үргэлжлэх хөгжилтэй бас хайраар бялхсан харилцаа чамайг хүлээж байна. Энэ сарын хувьд Ихрийн ордныхон бүхий л төрлийн харилцаандаа сэтгэл хангалуун, бүтэмжтэй байх учраас төдийлөн санаа зовних хэрэггүй. Харин өмнө нь бичсэнчлэн хуучин, эргэж буцсан харилцааг таслах цаг нь болжээ. Ажил, карьерын хувьд сарын эхний 15 хоног хамгийн ээлтэй. Буд гариг нарны ивээлд орсноор жилийн эхний хагасын хамгийн азтай үе чинь одоо тохионо гэсэн үг юм. Чамайг хамгаалах, дэмжих, боломж олгох, чиний төлөө хариуцлага үүрэх гэх мэт олон тусламж чамд ирэх болно. Мэргэжлийнхээ хувьд аль болох бүх боломжийг атгаж, ур чадвараа улам сайжруулах хэрэгтэй. Олон өрсөлдөгч нартай тулгарч мэдэх учраас өөрийн давуу талыг хэзээд тодорхой мэдэж байх нь чухал шүү. Сарын сүүлээр өөрийн бодол санаагаа шударгаар, тодорхой хэлж чадаагүйн улмаас сайхан боломжийг алдаж мэднэ шүү. Албан тушаалын хувьд хэдий сарын сүүлээр бага зэрэг асуудал үүсэх ч энэ нь санхүүгийн хувьд ямар нэгэн хүнд асуудал авчрахгүй. Ажилын байран дээрх янз бүрийн хуйвалдаанаас болгоомжил. 4 сарын 12-нд бие бага зэрэг чилээрхэж болзошгүй. Ядарч, стресстэх гэх мэтийн асуудал эрүүл мэндэд учирч болзошгүй. Гэхдээ гэнэтийн осол, таагүй явдал тохиолдохгүй. Ихрийнхэн өөрийн биеийг анхаарахгүй, халамжлахгүй орхисноос өвдөх хандлагатай учраас өөртөө илүү ихээр анхаарал тавь.
Мэлхий
Мэлхийн ордны хосуудын харилцаанд Санчир гариг байрласнаар чиний сонголтыг хязгаарлаж бараг л сонголт хийх боломж олгохгүй. Энэ үеэр чи өөрийнхөө юу хүсч байгааг сайтар тунгаан бодож түүнийгээ л хийх ёстой мэт санагдах болно. Сарын эхний арав хоногт хосуудын харилцаа харьцангуй сайн байна. Хайр дурлалын Сугар гариг Мэлхийн ордны хосуудын харилцаанд ашигтай байршилд буух ба энэ үеэр чамд өөрийн эрхгүй итгэл найдвар төрөх болно. Харин сарын сүүлийн арав хоногт Мэлхийн ордныхон маш их ганцаардлыг мэдэрнэ. Гэхдээ тэгтлээ сэтгэлээр унах хэрэггүй шүү. Мөнгө санхүү болоод албан тушаалын хувьд гайхалтай сар ирж байна. Мэлхийн ордны ажил мэргэжлийн харилцаанд байрлах гаригууд өөр хоорондоо сайн харьцаатай байх ба чиний ажил мэргэжлийн амжилтын төлөө хамтран ажиллаж, чамайг амжилтанд хүргэхэд бэлэн байна. Хэрвээ чи өөрийгөө их ажиллаж байна, нөхцөл байдал тохиромжгүй, албан тушаал бага, шийдвэр гаргах хангалттай эрх мэдэлгүй гэж бодож байгаа бол бүх зүйл өөрчлөгдөж удахгүй чи амжилтанд хүрэх болно. Гэхдээ чамаас үүнийг өөрчлөх чин хүсэл, хөдөлмөр хоёрыг шаардах нь ойлгомжтой. Мөн Нар чамд амжилт болон шагнал урамшуулал, эрх мэдэл авч ирэхээ амлаж байна. Мөнгө санхүүгийн харилцааг зохицуулагч Ангараг гараг чамайг нийгмийн хамтын ажиллагаа, олон нийтийн зохион байгуулалт буюу бүлгийн үйл ажиллагааны удирдагч болгох аж. Харин Бархасбадь гариг мөнгөний урсгалыг нээж өгнө. Эрүүл мэндийн хувьд багагүй асуудалтай байх тул сонор сэрэмжтэй байгаарай. Арьс, өндгөвч, бөөр, давсаг, цусны эргэлт, цусан дахь сахарын хэмжээний илүүдэл зэрэг асуудлаас үүдсэн өвчин учирч болзошгүй. Ажил мэргэжил эсвэл орон гэртээ шинэ уур амьсгал оруулж өөрчлөлт хий! Энэ нь чамд маш сайхан санагдаж, урам зориг өгөх болно.
Арслан
2015 оны эхний хагас хайр дурлалын хувьд ерөнхийдөө таатай гэдгийг жилийн зурхайнаасаа уншсан байх. Бүх од эрхэс чиний түүн рүүгээ тэмүүлэх оргилсон их хүслийг тэтгэж байна. Ялангуяа эхний 20 хоногт нарны ивээлээр дээрх нөлөө бүр ч хүчтэй мэдэгдэнэ. Бие сэтгэлээрээ нарийн холбогдож, бие биенээсээ суралцсан дотно харилцааг хүсэн хүлээж болно. Сугар гариг Арслангийн ордныхны хайр дурлал, карьер хоёрыг эхний 10 хоногийн турш сайтар уялдуулахаар төлөвлөсөн байна. Харин түүнээс хойш хайрттайгаа хамт олон нийтийн үйл ажиллагаанд олон оролцох төлөвтэй. Хөгжил хөдөлгөөн ихтэй, үр бүтээлч үе ирж байна. Амбиц, санаачлага, өрсөлдөх хүсэл, манлайлах тэмүүллийг өдөөдөг Ангараг гаригийн нөлөөгөөр Арслангийн ордныхны карьерын хувьд шийдвэрлэх мөч ирж байна. 4-р сарын 11-нийг хүртэл Ангараг гариг алдар нэр, ашигтай холбооны Сугар гаригтай нийлэх бөгөөд, 15-наас эхлэн харилцаа холбоо, ур чадвар, шинэлэг санааны Буд гаригтай таарна. Харин 21-нээс хойш олны дунд гялалзах, амжилт бүтээл арвижуулах Нарны гэрэлт туяа чамайг ивээнэ. Бүхий л тохироо гайхалтай бүрдэх тул чи зөвхөн бодол санаагаа оновчтой чиглүүлж, үгээ үйл хэрэг болгоход л хангалттай. Ангараг гариг бодит үйлдлийг, эрч хүчний зөв зарцуулалтыг шаарддаг. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол тэр чамд зөрчилдөөн, үл ойлголцлыг авчрах болно. Аливаад яаралгүй, уужуу ухаанаар хандвал 4-р сар ашиг орлоготой байх нь.
Эрүүл мэнд сайн байна. Амьдралаас бүрнээ таашаал авч, сэтгэл тэнэгэр байх болно. Аль хүчтэй нь илүү тайван, ухаалаг бас сул доройгоо хамгаалах хүсэлтэй байдгийг санаарай.
Охин
Бага зэрэг эргэлзээтэй, тодорхойгүй байдлууд эхний хэд хоног Охины ордныхны сэтгэлийг зовооно. Хайртай хүн чинь чамайг ойлгохгүй эсвэл хангалттай үнэлэхгүй байгаа юм шиг санагдаж, түүний гаргаж байгаа хандлага гайхширлыг чинь төрүүлнэ. Гэхдээ та хоёр тархи, зүрх хоёроо хамтатгаж, харилцаандаа ул суурьтай дүгнэлт хийж чадна. 4 сарын сүүлийн 15 хоног илүү амгалан тайван өнгөрч, Охины ордныхны сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар дээшилнэ. Чиний удирдагч Буд гариг Ангараг гаригтай нийлсний нөлөөгөөр хайр дурлал чинь халуун дулаан, тав тухтай, хүсэл тэмүүллээр дүүрэн байна.
Ажил хэргийн тал дээр чи урагшаа чиглэлтэй замаар явж байна. Хариуцсан төслүүд чинь дөрөө олж, ажлууд чинь илүү үр дүнтэй, ахицтай болж ирнэ. 4-р сарын эхний хэсэгт жаахан болгоомжтой байж чадвал санхүүгийн тал дээр таатай тохиролцоонд хүрэх боломжтой. 4-ний өдөр тохиох сарны хиртэлт Охины ордныхонд гэнэтийн боломжийг авчирна. Гэхдээ хөдөлмөрийн үр шимээр олдоогүй мөнгөний араас хөөцөлдөхөд тохиромжгүй үе гэдгийг санаарай. Эс тэгвэл алдагдалд орох магадлалтай. Судалгаа шинжилгээ хийх, суралцах, аялах, томилолтоор явах ажлуудад таатай. Сарын хоёрдугаар хагасаас эхлээд чи нэр хүнд, хичээл зүтгэл, “нүүрний буян”-аараа эрх мэдэлтнүүдийн хараанд өртөж, эелдэг зан, бусдыг татах чадвар, танил талуудынхаа ачаар гайхалтай зүйлсийг хийж чадна. Сарын эхний өдрүүдэд Охины ордныхон өөрөөсөө өөр зан аашуудыг гаргана. Стресс бухимдлаар дүүрэн, гутранги үзэл давамгайлсан шүүмжлэгч үе байх тул өөртөө сэрэмжтэй хандаарай. Аливаа зүйлийг хэтрүүлэлгүй, тэнцвэрийг хадгалж явах нь хамгаас чухал. Гэхдээ хоёр дахь хагасаас эхлээд өөдрөг зан чинь буцаж сэргэнэ. Базаж нэгтгэ, гол санаануудыг барь, деталиудад анхаарлаа бүү хандуул!
Жинлүүр
Шинэ сарын 1-ээс 24 хүртэл Жинлүүрийн ордны хайр дурлалын харилцааг Нар гийгүүлэх болно. Энэ хугацаанд чи хайртайтайгаа илүү дотносож, хамтдаа илүү их цаг хугацааг өнгөрүүлэхийг хүсч, сэтгэл хөдлөл болон хүсэл тачаал чинь ориглдоо хүрнэ. Бас хайртынхаа санал шийдвэрийг хүлээн, түүнд бүх анхаарлаа хандуулан хүндэлнэ. Энэ сарын 11-нд Сугар гаригийн нөлөөгөөр сэтгэл зүйн үүднээс эсвэл ямар нэг асуудлаас болж хайр дурлалын нууцлагдмал, далд магадгүй хориотой зүйлд сонирхол татагдаж болзошгүй. Харин 11-ээс хойш Сугар гаригийн нөлөө таатай болж чиний мэдлэгийн хүрээ (сүнслэг байдлын хувьд, соёл, тэр ч байтугай газар зүйн хувьд) өргөжиж, романтик аялалд гарах хүсэлд автана. Энэ сард Жинлүүрийн ордныхны хувьд нийгмийн харилцаа илүү давамгайлах аж. Тогтмол хамтын ажиллагааны чинь хүрээнд цоо шинэ гэрээ хэлцэл гарч ирнэ. Үүний дагуу чи олон хүмүүстэй өрсөлдөх хэрэгтэй болно. Туйлын зорилгоо тогтоочихсон, зарчимдаа үнэнч, дайчин зан чанар чинь чиний хувьд том давуу тал юм. Мөнгө санхүүгийн харилцааг хариуцагч Ангараг гариг Жинлүүрийн ордод байрласнаар хөрөнгө мөнгө цуглуулах, зээл авах, хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэх гэх мэт ямар нэг санхүүгийн үйл ажиллагааны эхлэлийг тавих эсвэл өмнөхөө сайжруулах арга хэмжээг авна. Аялал, сургалт, судалгаа болон хол зайны ажил үйл эрхлэхэд маш таатай.
Харин эрүүл мэндийн хувьд сайнгүй байх бололтой. Чи илүү амжилттай, аз жаргалтай байхыг хүсч байгаа бол дасгал хөдөлгөөн хийж, өөрийгөө зөв цагт нь амраах хэрэгтэй. Мөн ямар ч нөхцөл байдалд орсон бай хошин шогийн мэдрэмжээ битгий алдаарай. Зөн билэгтээ итгэ.
Хилэнц
Энэ сард Хилэнцийнхний хамгийн гол анхаарах зүйл бол найз нөхөд болон хайр дурлалын харилцаа. Бүх асуудлыг тодорхой болгож, шийд. Бас ямар нэг үйлдэл хий. Шинэхэн хосуудын хувьд хамгийн ээлтэй сар гэж хэлж болно. Учир нь тэдэнд асуудал гэж бараг л үгүй байх болно. Харин ганц бие Хилэнцүүд бусдын хэл амнаас болгоомжил. Сарын сүүлээр ганц биечүүдэд илүү сайхан боломж гарч ирнэ. Ямар нэгэн шийдвэр гаргах бол бусдын зөвлөгөөг биш өөрийнхөө сэтгэлийг дагаарай. 4 сарын 21-н хосуудын хувьд чухал шийдвэр гаргахад таатай өдөр байх болно. Хилэнцийнхний албан ажил тун эрч хүчтэй, хурдацтай ахих төлөвтэй. Харин өнгөрсөн сарынх шиг их ачаалалтай байхгүй. Хамгийн чухал нь өөрийнхөө ялгарч чадах онцлогийг олж, түүнийгээ “зүлгэх” юм шүү дээ.
Энэ сар бүхэлдээ Хилэнцийнхний хувьд тун таатай байж, албан тушаал дэвших, нэр хүнд өсөх, бүтээмж дээшлэх зэрэг олон сайхан зүйлийг дагуулж байна. Бас ч үгүй зарим нь нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй тушаалд очих нь. Энэ олон амжилтын хажуугаар өрсөлдөөн гэгч зүйл хэзээд байдгийг санаарай. Бэлтгэлтэй байсан хүн л ялна. Харин сарын сүүлээр ямарваа ажлыг багаараа хийвэл илүү тохиромжтой байх болно. Харин эрүүл мэндийн хувьд тогтмол шинжилгээ, эрүүл хооллолт, эрчимтэй хөдөлгөөн гэсэн гурван зүйлийг анхааралдаа авахыг хүсье. Хилэнцийнхэн эрүүл мэндээ орхичих гээд байдаг талтай тул хаврын энэ улиралд аль болох амин дэмтэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэж, өөртөө анхаарал тавиарай. Мөн хоолны хордлого болж болзошгүй тул гадуур нэг их хооллохгүй байвал сайн. Дулааны улирал ирж байгаа учраас ажилдаа явах замдаа алхах нь ч гэсэн эрүүл мэнддээ анхаарч байгаагийн нэг хэлбэр юм шүү.
Нум
Нумын ордныхны хувьд 4-р сар мэдрэмтгий, догдлол дүүрэн болж өнгөрнө. Нумын хайр сэтгэлийг удирддаг Буд гариг 4-р сарын 15-ныг хүртэл дур хүслийн ордонд байрлаж байснаа, түүнээс хойш дур хүслийн гариг Ангарагтай учирна. Тэгэхээр чи яаж ч зугтаад нэмэргүй, түүнтэйгээ хаана ч хамаагүй секс хийх хүсэл энэ сарыг дуустал тасрахгүй нь тодорхой боллоо. 4-р сарын 20-ноос эхлэн харилцаа чинь нинжин зөөлөн сэтгэл, ойлголцол, хариу үл нэхэх хайраар бялхаад л ирнэ. Эдгээр шинжүүдээс үзвэл гэрлэлт болон үерхэлдээ сэтгэл хангалуун, итгэл дүүрэн байх бүтэн сар айсуй.
Ажил хэргийн хувьд Нумынхнаас илүү хөдөлмөрлөх хүн энэ сард олдохгүй л болов уу. Буд гариг чамайг эрч хүчээр сэлбэж, түүнийгээ зөв зарцуулахад туслахын тулд ачааллыг чинь нэмэгдүүлж, замд чинь олон саад бэрхшээлийг бэлджээ. Зориг, сонор сэрэмж, хяналт шаардах ажлууд чамд оноогдоно. Ажлын нөхцөл байдал, хамтран ажиллагчаасаа болж стресст өртөж магадгүй. Үүнийхээ хажуугаар Буд гариг чамайг богино цагт өндөр бүтээмжтэй ажиллах чадварыг бэлэглэснээр чи өөрийн хариуцаж авсан төслүүдээ харсаар байтал нэг шат ахиулах болно. Буд, Дэлхийн Ван хоёр хамтран ажиллах тул ашиг орлогын сураг ч ойрхон байна. Хөдөлмөр чинь өндрөөр үнэлэгдэж, энэ сард чи ашигтай ажиллана. Эрүүл мэнддээ өндөр анхаарал хандуул. Өөртөө хайргүйгээсээ болоод янз бүрийн өвчин тусч болзошгүй. Яг одоо л чамд хөдөлгөөн жинхэнээсээ дутагдаж байна. Дасгалыг бүү хойшлуул!
Матар
Сарын туршид Матрын ордны хайр дурлалын харилцааг хүсэл тачаалын Ангараг гариг удирдах болно. Ангараг гариг чиний романтик сэтгэлгээг нэмж сэтгэл зүй болон бэлгийн амьдралдаа сорилт хийх урам зоригийг чамд зээлдүүлж байна. Энэ сард чи хайр дурлалын нэрэн дор маш олон галзуу зүйлсийг хийх бололтой. Сарын эхний арав хоногт сэтгэл зүйн хувьд нэлээд ачаалалтай байх нь. Учир нь энэ үеэр Сугар болон Ангараг гариг хоорондоо ойртож Матрын ордныхны хайр дурлалын харилцааг хослон удирдсанаар хосуудын харилцааг хамгийн дээд догдлом цэгт нь хүргэнэ. Сарын дундуур буюу хоёрдугаар хагаст Ангараг гариг Будтай нэгдсэнээр хосуудын харилцаа хөгжилтэй, дэггүй болж эхэлнэ. Гэхдээ илүү тогтворгүй ч болж магадгүй. Харин сарын сүүлээр Ангараг болон Буд гаригтай Нар ойртсноор Матрын ордныхны зүрх сэтгэл дахин дүрэлзэн асч, хайр дурлал, хүсэл тачаал, дур хүсэл нь эргэн дээд цэгтээ хүрэх болно.
Ажил хэргийн хувьд тун чиг сайн сар ирж байгаа ба нэр хүнд, эрх мэдэл чинь дээшилнэ. Уран бүтээл болоод бүтээн байгуулах үйл ажиллагааны хүрээнд амжилт олох төлөвтэй. Үзэл бодлоо зөвөөр илэрхийлж, хүлээцтэй байх нь чамд төлөөлөн удирдах, манлайлах, бусдаар юм хийлгэх зэрэг эрх мэдлийг олж өгөх болно. Спортын үйл ажиллагаа, үзвэр, хүүхдийн боловсрол эсвэл халамж зэрэгтэй холбоотой үйл ажиллагаанаас үр шим хүртэх болно. Мөнгө санхүүгийн хувьд эрсдэл гаргах нөхцөл байдлыг чи өөрөө л бий болгохгүй бол бүх зүйл энгийн байна. Үрэлгэн зандаа анхааралтай хандаарай. Энэ сар ерөнхийдөө Матрын ордныхны хувьд амсхийх завгүй байх болно. Эрүүл мэнддээ анхаарал тавихгүй бол амжилт олсон ч гэсэн чамайг бүхлээр чинь залгиж мэдэх юм. 4 сарын 11-ээс 25-ны хооронд өөрөө өөртөө буюу эрүүл мэнддээ анхаарал тавьж, сонор сэрэмжтэй байхыг од эрхэс анхааруулж байна. Гэр бүлтэй Матрын ордныхон үр хүүхэддээ анхаарал тавьж, тэвчээртэй хандаарай.
Хумх
Бархасбадь гариг 4-р сард Хумхын ордод ирж байрлан 8-р сар хүртэл хамт байснаар ганц биечүүдэд тогтвортой, үнэнч хайр дурлалын харилцааг урин дуудах болно. 4 сарын 11-нд Сугар гариг Хумх болон Матрын ордод зэрэг нөлөөлснөөр энэ ордны хосууд төрөх магадлал өндөр байна. Эсэргүүцэх аргагүйгээр хүсэл тачаал, сексийн ханамж чамайг өөрөө бүрхээд ирэх болно. Энэ ч бас чамд шинэ дурлалын романс үүсгэж өгөхийг үгүйсгэхгүй. Хостой Хумхуудын хувьд хайртын чинь ажил мэргэжилтэй холбоотой маргаан гэр бүлийн хүрээнд үүсч магадгүй. Тэвчээртэй, уужуу ухаантай байх хэрэгтэй шүү. Ялангуяа хоёр дахь арав хоногт. Бархасбадь, Санчир болон Тэнгэрийн ван гаригууд Хумхын ордны нийгмийн харилцааг зохицуулж шинэ түншлэл, хамтын ажиллагаанд чинь эергээр нөлөөлнө. Багийн, бүлгийн ажил, сайн дурын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байвал сайн. Ерөнхийдөө энэ сар чиний цаашдын явах чигийг тодорхойлох үе гэж хэлж болно. Ангараг гаригийн нөлөөгөөр одоо хийж байгаа зүйлийнхээ суурь, бүтцэд анхаарлаа хандуулж, түүндээ сонирхолгүй байгаа гэдгээ өөртөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Ингэснээр цоо шинэ чи гарч ирэх магадлал тун өндөр байна. Харин олны анхаарлын төв орж, алга ташилт хүлээн авах талаар одоо бодоход арай эртэднэ. Чиний хувьд чухал байх шинэ хамтрагчид гарч ирнэ. Мөнгө, ашиг орлого сайн орж ирнэ. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийвэл ашигтай. Эрүүл мэндийн хувьд завгүй, цагийн замбараагүй ажлаас шалтгаалж оюун санаагаараа стресстэж, сэтгэл санаагаар унах, ядрах хандлага ажиглагдана. Тиймээс аль болох тайван байхыг хичээж өөрийн гэсэн бүтээлч хоббитой болох хэрэгтэй. Энэ нь чамайг тайвшруулж, өөр зүйллд анхаарлыг чинь хандуулахад тустай. Харин биеийнхээ дийлдэшгүй эрч хүчийг гэр бүл хайртай хүмүүстээ зарцуулаарай.
Загас
Бусадтай харилцах харилцаа, шинэ мэдээлэл Загаснуудын хайр дурлалын харилцаанд ихээр нөлөөлнө. Чи бол анхнаасаа л ухаалаг, нээлттэй, яриасаг хүн байхаар бүтээгдсэн ч чамд сурах зүйл их бий. Хүчээр байлдан дагуулж, зогсолтгүй хүсэл тэмүүлэлээр эсвэл сэтгэл хөдлөлөөрөө ч бай хамгаагүй өөрийн болгох зүйл чинь ганган гадаад төрх биш харин дотоод сэтгэл, гоо сайхан юм шүү. Сарын эхний хагаст мөнгө, нэр хүнд, үзэл бодол гэх мэт зүйлс хосын харилцаанд чинь нөлөөлнө. Харин сарын хоёрдугаар хагаст гэр, гэр бүл чинь чиний хувьд чухал сэдэв болон гарч ирэх болно. Хэрвээ чи хайр дурлалын харилцаагаа эрүүл байлгахыг хүсвэл эв нэгдэлтэй байж өөрийгөө боловсруулж, мэдлэг олж авах хэрэгтэй. Романтик учрал, гал халуун харилцаа энэ сард төдийлөн харагдахгүй байгаа ч огт байхгүй байна гэсэн үг бас биш юм. Бархасбадь гариг Загасны ордныхны ажил мөнгөтэй холбоотой харилцааг ирэх 8-р сар хүртэл ивээх ба чи энэ хооронд маш олон хэрэгтэй ажлуудыг амжуулах болно. Тус гариг чиний албан тушаалдаа өсч дэвших замыг чинь нээж, шинэ боломжуудыг гаргаж ирснээр маш сандруу, хурдтай сар болж өнгөрөх нь ээ. Чамд маш олон шинэ санаа, санаачлагууд төрж, олон төрлийн хүмүүстэй уулзаж, ярилцаж, төлөвлөгөө зохиож, даалгавар авна. Хамгийн хөдөлгөөнтэй, бүтээмжтэй сарын хугацааг чи ухаалгаар ашиглаж чадвал амьдрал чинь бүхэлдээ цоо шин түвшинд гарах магадлал тун өндөр байна шүү. Сарын эхний хорь хоногт Загасныхны орлогын эх үүсвэр нэмэгдсэнээр санхүүгийн асуудлаа шийдэх бүрэн боломжтой болно. Гэхдээ хэт үрэлгэн загнаж болохгүй гэдгийг мэдэж байгаа тэ? Эрүүл мэндийн хувьд Ангараг гаригийн нөлөөгөөр түгшүүртэй, бухимдалтай сэтгэгдэл төрнө. Учир нь Ангараг гариг Бархасбадь гаригтай харшилдаж чамайг сандарган осол, халдварт өвчин, сэтгэл хямралыг ч авчирч магадгүй тул болгоомжтой байгаарай.