Бүсгүй таны эрүүл мэнд хамгийн чухал шүү. Хаврын улиралд дархлаа тань сулраад ядарч сульдаад байгаа бол гэрийн нөхцөлд энгийн аргаар ядаргаагаа тайлж байх хэрэгтэй. Хавар өдөр уртсаж, ажлын эрч хүч буурч байгаа энэ үед дараах зөвлөгөөнөөс хэрэгжүүлээрэй бүсгүйчүүдээ.
1. Унтахынхаа өмнө нэг цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унтаарай
2. Өглөөдөө 30-40 минут дасгал хий. Өлөн элгэн дээрээ нэг аяга буцалсан хүйтэн ус уу.
3. Өдөрт сүү, өндөгний шарыг заавал ид
4. Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүнс ихээр хэрэглэ. Тухайлбал, хушга, газрын самар, буйлсын самар, сэвэг, зарам, вандуй, цурхай загас гэх мэт
5. Ихээхэн туйлдаж ядарсан үед үрэгчээр үрсэн таримал туурмыг хэд хэдэн өдөр хоолны халбага усаар даруулж ид. Үүний сацуу өдөрт 20-30 ширхэг гичний үрийг усаар даруулж залгиарай
6. Хөдлөхөөс дургүй хүрч байвал зөгийн балтай сүүтэй цай нэг аягыг уу. Усан үзмийн шүүс хагас аягыг бэлтгээд хоёр цаг тутамд хоолны халбагаар хоёр уугаарай. Оюуны хэт ядаргааны үед хэд хэдэн зүсэм май загас /селедки/ ид
7. Нимбэгний сармисны каша бэлтгэхийг зөвлөе. Үүний тулд 400 грамм сармисыг үрүүлээр үрж каша бэлтгээрэй. Дээр нь нимбэг хийж хутана. Уг кашанаасаа нэг цайны халбагаар өдөрт гурван удаа хоолноос өмнө усаар даруулж ууна. Хөргөгчинд хадгална. 14 хоногийн дараа биеийн тэнхээ тамир сайжирч нойрмоглох нь алга болж, эрч хүчтэй ажиллах чадвар ихэснэ.
8. 3000 мл шилэн саванд нэг кг хушганы самар хийж дээр нь нэг кг элсэн чихэр нэмнэ. Дараа нь 1000 мл архи хийж харанхуй дулаан газар тавьж үе үе зайлж, гурав хонуулаарай. Бэлэн болсон улаан хүрэн шингэнээ өөр шилэн саванд хийнэ. Самарыг бас дахин хоёр удаа тус бүр 1000 мл архиар эхнийх шиг дарна. Ингээд хандаа хольж хүрэн шилэнд юүлээрэй. Дулаан газар хадгалах бөгөөд өдөрт нэг хоолны халбагаар хоолны өмнө гурван удаа 21 хоногийн турш ууна.
9. Ядаргаатай тэмцэхэд усан эмчилгээ мөн чухал. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шавшиж арч. Унтахын өмнө ямар нэг ургамлын хандтай ваннад ор. Эсвэл унтахын өмнө хөлөө 42 хэмийн халуун усанд 10 минут дүр. Энэ нь цусны эргэлт сайжруулдаг.
10. Оюун санаагаа сэргэлэн цовоо байлгадаг цай уухыг зөвлөж байна. Йогчууд үүнийг хийж уудаг. 4 ширхэг кардамон, 4 ширхэг бөөрөнхий хар перец, 3 ширхэг башир цэцгийг нунтаглаж, 250 мл бүлээн усанд хийж цагаан гаа, шанцаар амталж 20 минут зөөлөн гал дээр чанана. Бэлэн болохоос 1-0 минутын өмнө хар цай хийж сүлнэ. Дараа нь нэг цайны халбага зөгийн балаар амтална.ъ
эх сурвалж: emegteichuud.mn