Улс хот хоорондын тээврийн терминал ашиглалтанд орлоо

13027_926202440771232_6448079843656155473_nСонгинохайрхан автовокзал буюу та бидний нэрлэж заншсанаар Драгон автовокзал нь “Dragon bus terminal”-ийг шинээр ашиглалтанд оруулж 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр албан есоор нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатар, Автотээврийн үндэсний төвийн захирал Н.Пунцаг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдмйн хурлын холбогдох хүмүүс оролцов.

Уг зорчигч тээврийн терминалыг ашиглалтанд оруулснаараа орон нутагт зорчих иргэдийн автовокзалаар үйлчлүүлэх тав тухыг бүрэн хангаж, бүх үйлчилгээг нэг дор цогцлоож чадсанаас гадна олон ажлын байрыг нэмэгдүүлсэн том бүтээн байгуулалт болж чадлаа.

Монгол улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр ийнхүү олон улсын жишигт нийцэхүйц автовокзалтай болж чадсан нь тээврийн салбарын хөгжил алхам алхамаар урагшилж байгаагийн илрэл юм.

10941869_926202664104543_6191406751500662394_n 11081079_926202590771217_2960329546920805088_n 11114269_926202557437887_7280054554340113369_n 11127544_926202764104533_5649169028929602268_n 10906077_926202457437897_2185111091075672860_n

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …