Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулна

 tamhi УИХ-ын хоёр байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана. НББСШУ-ны Байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ. Тус байнгын хорооноос Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч биелэлт тааруу байна гэсэн шүүмжлэлийн дагуу ажлын хэсэг гарч ажиллахаар төлөвлөөд байна.

Нийслэл хотын хүн амын хэт төвлөрөлттэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллагуудыг дагуул хотуудад нүүлгэн шилжүүлэх, дагуул хот байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын тооцоо хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
• Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд.

1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
• “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.

2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Импортын мод, модон материалын талаар баримталж байгаа бодлого, арга хэмжээ нь Монгол Улсын ойн нөөцийг хамгаалахад үзүүлэх нөлөөллийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны мэдээлэл сонсох;
• Импортын барилгын модон материалыг нийлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы мэдээлэл сонсох.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …