Эдийн засгийн чуулган эхэллээ

1bf87da1c0615852d4129ee4fd0d9712Монголын эдийн засгийн чуулган-2015 “Итгэлцэл” нэрийн дор Төрийн ордны Их танхимд эхэлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  чуулганыг нээж үг хэллээ. Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулагчид  энэ жилийн чуулганы гол уриаг зүгээр нэг тохиолдлоор сонгоогүй. Итгэлцэл бий болгох нь өнөөдөр юу юунаас илүү чухал болоод байна.  Зөвхөн нэг талаас бий болгосон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүйг бидний өнгөрсөн түүх, үйл явдлын өрнөл харуулж байна. Нэг талын итгэл хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож, харилцан ашигтай хамтын үйл ажиллагаа болдог гэж Ерөнхий сайд хэллээ.

Байгалийн асар их баялагтай, хүмүүс нь найрсаг Монгол орон хөрөнгө оруулагчдын сэтгэлийг татна гэдэгт бид эргэлздэггүй. Оюу толгойн далд уурхайн төслийг урагшлуулахад бидэнд  итгэлцэл  хэрэг болж байна. Бид сөргөлдөгчид биш бид хамтрагчид. Энэ төслөөс Монгол Улс ч, Рио Тинто ч харилцан ашигтай гарах ёстой. Бид асуудалд хандах хандлагаа ингэж өөрчилж чадаж эхэлж байгаа учраас тодорхой үр дүн  гарна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн форум болж байгаа яг энэ өдрүүдэд Тавантолгой консорциумтай хийж байгаа хэлэлцээр мөн төгсгөлийнхөө шатанд орж байна.

ffe70964f04dcb2cda496685580280c0

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …