Тураадаг амтат ундаа

9178866d748b91b7bigОрц:
-1 литр ус
-Грейпфрут жимсний тал
-Цагаан гаа буюу имбирийн үндэс 30 гр
-Чацарганы сироп 100 гр /сиропыг чацарганы шүүсээр орлуулж болно, энэ тохиолдолд жаахан зөгийн бал нэмнэ/.

Грейпфрут бол өөх “хайлуулдаг” төгс жимс, харин цагаан гаа нь бодисын солилцоог сайжруулж, чацаргана нь биед шингэх өөх тосны хэмжээг бууруулж, илүүдэл жинтэй болохоос сэргийлдэг.

Бэлдэх арга:

Усанд чацарганы сиропоо нэмнэ. Цагаан гааны үндсийг сайн угааж, жижиг үрүүл дээр хальстай нь үрнэ. Тал грейпфрутээ цэвэрлэж, жижгэвтэр хэрчинэ. Энэ бүхнээ сироптой ус руугаа хийж, 1 цаг байлгана.

Хөргөсний дараа тураах үйлчилгээтэй амттай ундаа бэлэн боллоо. Гаа буюу батрашт дуртай бол түүний мөчрийг ундаандаа нэмээрэй.

Өдөрт ийм ундаанаас 1 литр уухад хангалттай. Амтат ундаагаа өдөр бүр уусаар 7 хоногийн дараа турснаа анзаарах болно. Хамгийн гол нь гэдэс, ташаа гээд хамгийн асуудалтай газрын өөх “хайлдаг”.

Түүнээс гадна гэртээ өөрөө бэлдсэн энэ ундаа бие организмыг эрүүлжүүлж, эрч хүч бэлэглэн сэтгэл санааг дээшлүүлдэг.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …