Азийн залуу бизнесменүүд Монголд уулзана

32_95ecadebb4813a63666e2219c3f3a8f8b127e8f0Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж буй Азийн залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганы хүрээнд Залуу бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Ази тив нь дэлхий дээр эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж  байгаа бөгөөд энэхүү өсөлтийн амжилтын үндэс нь бүс нутгийн хэмжээнд тогтвортой зах зээлийг хөгжүүлсэн, хүн ам, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чөлөөтэй шилжилт хөдөлгөөний шинэ эрин үе эхэлсэн, шинэ салбарууд хурдацтай хөгжиж байгаатай  салшгүй холбоотой юм. Залуу бизнес эрхлэгчдэд  хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэдлэг туршлагаасаа хуваалцах, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн боломжуудыг судлахад туслах нь энэ уулзалтын зорилго юм.Уулзалтад гадаад, дотоодын нийт 200 орчим төлөөлөгч оролцож, тодорхой сэдвүүдээр илтгэл сонсох, 1:1 зарчмаар дотоод гадаадын бизнес эрхлэгчидтэй тойргийн журмаар, тодорхой хуваарийн дагуу уулзах боломжтой юм байна. Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрлэл, Үйлчилгээний гэсэн гурван салбарын хүрээнд өрнөх уг уулзалт тавдугаар сарын 20-ны өдөр болно.Монгол улсаа төлөөлөн оролцох бизнес эрхлэгч таныг урьж байна.

.Хэрэв та тус уулзалтад оролцохыг хүсвэл Монголын Залуучуудын Холбоонд хандаарай.Холбоо барих утас: 89190691, 322046

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …