Өсвөр үеийхнийг хөгжүүлэх “Эх орон 36” үндэсний хөтөлбөр нээлтээ хийлээ

59f5492b181d7704e35e33193b3e6ce9Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа  нар  хүүхэд, өсвөр үеийхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх “Эх орон 36”  хөтөлбөрийг санаачилж, 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Тус хөтөлбөрийн 2015 оны нээлтийн ажиллагаа ОУ-ын Найрамдал төвд хөдөө орон нутаг болон нийслэлийн зарим дүүргийн сургуулийн нийгмийн ажилтан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн  мэргэжилтэн, замын цагдаагийн газрын төлөөлөлөөс бүрдсэн багийг сургагч багшаар бэлтгэх сургалтаар эхэллээ.

   Эх орон 36 хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 2014 онд гэхэд улсын хэмжээнд 10,995 хүүхэд тус хөтөлбөрт хамрагдсан байна.
Энэхүү хөтөлбөрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Хүүхдийн төлөө үндэсний газар , Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслан, Хил хамгаалах 151-р анги, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо, Онцгой байдлын Ерөнхий газар,  Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг.
Энэ жилээс Нийслэлийн Замын цагдаагийн газар  хамтран зохион байгуулж, хүүхэд өсвөр үеийхэнд замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох тухай мэдлэг, чадвар өгөх юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …