Налайх Багануур дүүрэгт хот байгуулах тухай түүхэн шийдвэрийг гаргалаа

32_644c1ae451846d0e1f5b7ea70baf7c795db61598 Нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаан өнөөдөр 09 цагаас нийслэлийн Хангарьд ордонд 68 хувийн буюу 31 төлөөлөгчийн ирцтэй хуралдаж, олон жилийн туршид дуншиж ирсэн “Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай” асуудлыг хэлэлцэн, түүхэн чухал шийдвэрийг баталлаа. Энэ асуудлаар 3 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан ч НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс 5 хоног завсарлага авсан тул ийнхүү өнөөдөр хэлэлцлээ. Өнөөдрийн НИТХ-д 31 төлөөлөгч буюу 68 хувийн ирцтэй хуралдаж байна. Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай, НИТХ-аас хот байгуулах тухай асуудал болон хотын захирагчыг сонгох, сонгуулийн тухай асуудлаар хурлын төлөөлөгчид асуулт тавьж санал хэлсэний дараа ийнхүү хот байгуулах тухай түүхэн чухал шийдвэрийг баталлаа. Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд тус дүүргүүдийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Багануур дүүрэгт 01 дүгээрсарын 22, 23, Налайхдүүрэгт 01 дүгээрсарын 22-ны өдөр зохион байгуулсан. Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн билээ. Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Налайх дүүргийг хот болгох асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан өөрийн мөрийн хөтөлбөртөө тусгаж, санаачилгыг гарган, Эко Налайх дагуул хотын хөтөлбөр төслийг ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан нь дэмжигдэж, өнөөдөр ийнхүү биелэлээ оллоо. Дүүргүүдэд хот байгуулах асуудал олон жилийн туршид яригдаж ирсэн ч бодит ажил хэрэг болгохын тулд судалгаа хийлгүүлэн, хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, “ард нь орж” хариуцсан хүн бол Налайх дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч С.Амарсайхан юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-д нийслэл нь дагуул хоттой байж болно гэсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд ийнхүү нийслэлийн ИТХ хэлэлцэн, түүхэн шийдвэрийг гаргаж байна. Багануур нь: 1978 онд нүүрсний уурхай байгуулагдсанаар бүтээн байгуулалтын эх ажлын суурь тавигдсан бөгөөд одоогийн байдлаар 27936 хүн амтай, 62020 га газар нутагтай. Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Багануур хотын хөгжлийнт эргүүлэх чиглэл нь нүүрсний уурхай, эрчим хүч, нүүрс боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэрложистикийн төв байхаар тусгасан. Налайхын хувьд: 1962 онд их уурхайг түшиглэн Налайх хот байгуулах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 88 дугаар зарлиг гарч хот байгуулах их үйлс эхэлсэн бөгөөд 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Налайх дүүрэг болсон. Тус дүүрэг нь 33200 хүн амтай, 68760 мянган га нутаг дэвсгэртэй.Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Налайх хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь өрхийн аж ахуй, тээвэрложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк байна. Ийнхүү нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы “ард нь орж” хөөцөлдсөн ажил бодит утгаар биеллээ олж, Монгол Улсад нийслэл Улаабаатар хотын дагуул хот болон хөгжих Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах түүхэн чухал шийдвэрийг өнөөдөр хуралдсан НИТХ-ын ээлжит 25-р хуралдаанаас гаргав. Цаашид хотын дүрэм, эдэлбэр газрыг батлах, хотын захирагч, бүтцийг хэлэлцэх, төсөв санхүүгийн хуваарилалт зэрэг олон чухал асуудлыг цаашдаа хэлэлцэх, Налайх, Багануурын иргэд олноороо түүхэн шийдвэрийг хэрэгжүүлэх “их хариуцлага” ирж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …